Шууд Chart

Дональд Трамп Сингапур улсын Ерөнхий сайдтай утсаар ярьжээ

2018-05-12 14:00:00

АНУ-ын засаг захиргаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 12-нд Сингапур улсад товлогдсоныг олон нийтэд зарласан. Дээд хэмжээний уулзалт болох газар, өдрийг зарласны дараа АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп, Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтэй утсаар ярьжээ.

Тэрбээр АНУ болон Умард Солонгосын удирдагчдын түүхэн дээд хэмжээний уулзалтыг Сингапурт зохион байгуулахыг зөвшөөрсөнд талархал илэрхийлсэн байна.

Сингапурын Гадаад хэргийн сайд Ли Сяньлун "Трамп, Кимийн уулзалт бол түүхэн чухал арга хэмжээ юм. Иймд хоёр орны дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд Сингапур улс өндөр хэмжээнд бэлтгэнэ" гэж утсаар ярихдаа хэлсэн байна.

Мөн талууд АНУ болон Сингапурын харилцаа, хамтын ажиллагаа болоод бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцжээ. Харин яагаад хоёр тал Сингапурыг сонгов  гэдгийг "Цагаан  ордон"-оос  тайлбарлахдаа Сингапур  төвийг  сахисан  улсаас гадна аюулгүй байдлыг хангахтай холбоотой  асуудлаас  үүдэн тус  улсад  түүхэн энэ уулзалт хийхээр болсон гэж мэдэгдсэн байна. 

Түүнчлэн газар зүйн  байрлалын  хувьд ч тус улс АНУ, Умард Солонгосын аль алинд нь боломжтой байсан учир ийм сонголт хийжээ. Мөн БНХАУ, Тайванийн анхны уулзалт Сингапурт болж байсан гэдгийг сануулж байна. Одоо дээд хэмжээний уулзалт эхлэх цаг, ямар хөтөлбөртэй болох, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэнээс өөр ямар асуудлууд хөндөгдөх нь тодорхой болоогүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп Сингапур улсын Ерөнхий сайдтай утсаар ярьжээ   
Үзсэн: 1813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй