АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгост хөрөнгө оруулах боломжийг хувийн хэвшлийн компаниудад олгоно хэмээн мэдэгдлээ. Гэхдээ АНУ-ын талаас хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзвал гэсэн болзол тавьж байна. Түүний мэдэгдэж байгаагаар, АНУ-ын хөрөнгө оруулагчид Умард Солонгост эрчим хүчний сүлжээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх боломжтой болох гэнэ.
Гэхдээ хөрөнгө оруулагчид нь, Америкт татвар төлдөг хувийн хэвшил бус үндсэн хөрөнгө оруулагчид нь АНУ-д төвтэй хувийн хэвшил байна гэдгийг онцолжээ. Цаашид, эрчим хүчний салбараас гадна хөдөө аж ахуйн салбарт ч хөрөнгө оруулах саналыг гаргаад байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн өнгөрсөн долоо хоногт Пхеньянд айлчлах үеэрээ, Умардын удирдагчтай хэлэлцэх үеэрээ манай улс аюулгүй байдлын баталгаа болгож, хөрөнгө оруулалт хийх болно гэж мэдэгдсэн. Цаашлаад, АНУ-ын талаас тавьж байгаа гол нөхцлийг Умардын тал хүлээн зөвшөөрвөл Умард Солонгосын эдийн засгийг сэргээн босгоход туслахад АНУ бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар Умард Солонгосын талаас бодитоор харагдахуйц үр дүнтэй алхам хийх хүртэл хоригууд хэвээр үргэлжлэнэ гэдгийг ч АНУ-ын талаас мэдэгдээд байна.
| Хувийн хэвшлийн компаниудад Умард Солонгост хөрөнгө оруулах боломж олгоно | ||
| Үзсэн: 1326 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.