Шууд Chart

Умард Солонгосын төлөөлөгчид БНХАУ-д айлчилж байна

2018-05-14 17:03:34

Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтнууд БНХАУ-д айлчилж байна. Энэ тухай Японы Эн Эйч Кэй телевиз нотолж байна. Тус телевизийн дүрс бичлэгт Умард Солонгосын төлөөлөгчид, нийслэл Бээжин хотын нисэх онгоцны буудлаас хөдөлж байгаа нь харагдаж байна. Нисэх буудлын ойролцоо аюулгүй байдлыг  онцгой  ихээр  чангатгасан байна.  Энэ нь Умард Солонгосын өндөр дээд  төлөөлөгч  айлчилж  байгаатай  холбоотойгоор авч буй  арга хэмжээ гэж  мэдээлж байна.

Мөн Умард Солонгосоос Бээжинд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг Хятадад суугаа Умард Солонгосын элчин сайд угтан авч байгаа нь мөн, дүрс бичлэгт үлдсэн байна. Эн Эйч Кей телевизийн мэдээлж байгаагаар, Бээжин Пхеньян ирэх 6-р сард болох гэж байгаа АНУ, Умард Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаас өмнө 2 орны өндөр төвшний хэлэлцээг ойр ойрхон хийж харилцаагаа улам эрчимжүүлж байна гэж таамаглаж байна. Талууд энэ удаад яг ямар асуудлуудыг голчлон хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Энэ уулзалтаас ердөө 7 хоногийн өмнө Хятадын удирдагч Си Жиньпин Умард Ким Жон Уны уулзалт хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр талууд 2 орны харилцаа төдийгүй Солонгосын хойгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар  дэвшил гарах тохиролцоонд хүрч  чадсаныг онцолсон байна. Умардын удирдагч  сүүлийн үед  үүссэн нөхцөл  байдлын  талаар мэдээлэл өгч,  стратегийн холбоо харилцаа, хамтын ажиллагаагаа  бэхжүүлэхээр  Хятадын даргатай  дахин уулзалт хэлэлцээ  хийхээр  ирснээ мэдэгдсэн байна.

Энэ уулзалтаас өмнө Умардын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн 3-р сард, тус улсын удирдагч болсноос хойш анх удаа хилийн чанадад тэр дундаа хамгийн ойрын холбоотон болох Хятад улсад айлчилж Хятадын удирдагч Си Зиньпинтэй хэлэлцээ хийж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын төлөөлөгчид БНХАУ-д айлчилж байна  
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй