Шууд Chart

БНХАУ-ын удирдагч Си Зиньпин Сингапурт айлчилж магадгүй

2018-05-14 17:11:32

Ирэх 6-р сарын 12-нд АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Кин Жон Ун нар, Сингапур улсад түүхэн дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа. Харин энэ үеэр Хятадын дарга Си Зиньпин Сингапур улсад айлчилж магадгүй байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ тухай Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Трамп-Ким нарын уулзалтад 3 дагч орны удирдагч оролцох боломжтой гэсэн мэдээллийг өгсөн байна. Тиймээс энэ мэдээллээс харахад Хятадын удирдагч Си Зиньпин 2 орны удирдагчтай уулзаж магадгүй байна гэж ажиглагчид таамаглаж байна. Харин энэ тухай Хятадын гадаад хэргийн яамнаас тодруулахад, албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин АНУ болон Умард Солонгосын удирдагч нарын энэ дээд хэмжээний уулзалт болох гэж байгааг Хятадын зүгээс 2 орны харилцаанд төдийгүй дэлхийн энх тайванд эерэг ахиц дэвшил гарч байна гэж Хятадын тал байр сууриа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн 4-р сарын 27-нд Өмнөд болон Умард Солонгосын удирдагчид 2 Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэ уулзалтаар талууд Өмнөд Умард 2 Солонгос болон АНУ эсвэл эдгээр 3 орон дээр Хятад улс нэмэгдээд 4 талын яриа хэлэлцээ хийх тухай асуудал хөндөгдсөн юм. Өнгөрсөн 7 хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д айлчилсан юм. Талууд дээр дурдсан асуудлуудыг хэлэлцсэнээс гадна хэлэлцсэнээс гадна 2 талын удирдагчид ирэх сард Сингапурт болох Трамп Кимийн дээд хэмжээний уулзалтад, Хятадын удирдагчийг оролцуулах 3 талын дээд хэмжээний уулзалт хийх тухай санал солилцсон байж магадгүй гэж олон улсын ажиглагч шинжээчид таамаглаж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын удирдагч Си Зиньпин Сингапурт айлчилж магадгүй  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй