Шууд Chart

Газ үнэрлэсэн хоёр хүүхэд амиа алджээ

2018-05-15 12:54:52

Орхон аймагт ахуйн газ үнэртсэнээс болж хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Ийм хэрэг тус аймагт өнгөрсөн долоо хоногт мөн гарсан билээ.

Хүүхдүүд нэг нэгэндээ уруу татагдах, бүлэглэж хулгай дээрэм хийх, мансууруулах үйлчилгээтэй зүйлс хэрэглэх тохиолдлууд Орхон аймагт эрс нэмэгдэж байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна. Тодруубал он гарснаас хойш эхний таван сарын байдлаар 11 хэрэгт 0-18 нас хүртэлх 12 хүүхэд холбогдсон бол өнгөрсөн онд 12 хэрэгт 18 хүүхэд холбогдож байжээ.

Тиймээс Орхон аймгийн цагдаагийн газраас бүх дэлгүүрт Баян-Өндөр сумын засаг даргын захирамжийг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод байна.

Захирамжийн биелэлтийг ирэх зургадугаар сарын 15-нд Цагдаагийн газраас хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион явуулна. Хэрвээ насанд хүрээгүй хүүхдэд ахуйн газ зарсан нь илэрвэл үйл ажиллагааг нь зогсооно гэдгийг хэлж байна.

Мөн нөгөөтэйгээр энэ нь эцэг эхийн, асран хамгаалагчийн хараа хяналт сул байдагтай холбоотой учир эцэг эхчүүд үр хүүхэд гэр бүлийнхэндээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газ үнэрлэсэн хоёр хүүхэд амиа алджээ  
Үзсэн: 2394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Би [103.229.122.xxx] 2018-05-15 21:31
Дэлгүүрт зардалгүй яах вэ. Тэр хашааны буланд 2 , 3 -раа суугаад ажил хийж мэдэхгүй архичин, тамхичин хөгийн эцгүүдийнх нь буруу. 2, 3 хүүхэд үнэрлэчихдэг гээд хэдэн зуун мянган хүн хэрэглэж чадахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ.
Зочин [202.9.41.xxx] 2018-05-15 17:40
DELGVVRT ZARUULAHGVI CH AIL BOLGOND BN,TAMHICHIN BOLGONII HALAASAND BAINA,TOM SVLJEE DELGVVRVVDED BAINA. YAAHIN TA NAR, CHADDAGAARA JIJIG HVNSNII DELGVVR MUHLAGUUDIIG L SYR BADRUULJ AILGAJ DARAMTALJ HAAJ BOOJ JIRIIN MOROOROO AMIDARCH YAVAA IRGEDEE L DEERELHEJ CHADNA. TA NARIIN AJILIIN ARGA BARIL ERDOO L ENE, TEGLEE GD YAMARCH VR DVN BAIHGVI.HAR TAMHICHDAA DIILEHGVI YUM CHIN INGEJ L AJIL HIISEN BOLJ HARAGDAHAAS YAAHAVDEE HOORHIIS.

Бидэнтэй нэгдээрэй