Шууд Chart

Ши Жиньпин: БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах үйл явцыг эхлүүлвэл тус улсад үе шаттайгаар эдийн засгийн тусламж үзүүлнэ

2018-05-16 09:53:39

БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татагалзах үйл явцыг эхлүүлэх тохиолдолд Бээжин Пхеньянд эдийн засгийн тусламж үзүүлж болохыг амласан байна. Хятадын удирдагч энэ сарын 7-8-нд Даляньд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-тай уулзахдаа түүнд энэ талаар биечлэн амлажээ.

Ши Жиньпин энэ яриа хэлэлцээний явцад Пхеньян АНУ-тай өөрийнхөө цөмийн зэвсгийг иж бүрэн устгах тухай тохиролцоо байгуулах ёстойг цохон тэмдэглэсэн байна. Ингэх тохиолдолд Бээжин БНАСАУ-д үе шаттайгаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ши Жиньпин бас цохон тэмдэглэжээ.

БНХАУ-ын Далянь хотод болсон уулзалтаар Ким Жон Ун АНУ гагцхүү Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг эргэлт буцалтгүйгээр эхлүүлж дууссаны дараа тусламж үзүүлэх гээд байгаад багагүй сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ бүгдээс үзэхэд Хятадын энэ дэмжлэг нь Ким Жон Ун-ыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах үйл хэрэгт зоригтой алхам хийхэд нь туслаж буй мэт харагдаж байна. БНАСАУ-ын гадаад худалдааны 90 орчим хувь БНХАУ-д оногддог. Мөн БНХАУ Пхеньянд нефть болон нефтийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жиньпин: БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах үйл явцыг эхлүүлвэл тус улсад үе шаттайгаар эдийн засгийн тусламж үзүүлнэ   
Үзсэн: 1684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй