Япон улс АНУ болон Өмнөд Солонгосын хамт БНАСАУ-д цөмийн зэвсгээ эргэлт буцалтгүйгээр, хараа хяналт дор иж бүрэн устгахыг ятгах, шаардах болно гэж Японы гадаад яамны “Гадаад бодлогын хөх ном”-д өгүүлжээ. “Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр дэлхий дахинд төдийгүй Япон улсын энх тайван, тогтвортой байдалд ноцтойгоор заналхийлж байгаа зүйл. Иймээс Япон, АНУ, Өмнөд Солонгос улс Умард Солонгосын үй олноор хөнөөх зэвсэг болон янз бүрийн зайны баллистик пуужинг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх тал дээр үйл ажиллагаагаа нягт уялдуулна” гэдгийг баримт бичигт онцолсон байна.
Мөн Японы гадаад яамны тэмдэглэж байгаагаар Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц иж бүрэн, эргэлт буцалтгүй, хяналт дор явагдах ёстой гэдэгт санал нэгджээ.
Мөн энэ хөх номонд Умардын тагнуулын албаны хулгайлсан япон иргэдийн асуудал нэг тийш эцэслэн шийдэгдэхээс нааш Япон болон БНАСАУ хоорондын харилцаа хэвийн болохгүй гэдгийг тэмдэглэсэн байна. “Япон улс хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг АНУ болон бусад орнуудтай хамтран ажилласнаар богино хугацаанд шийдэхийг эрмэлзэнэ” гэдгийг тус номонд цохон тэмдэглэсэн байна.
2018 оны эхээр Өмнөд Солонгосын Пёнчанд өвлийн олимп зохиогдсоноор Солонгосын хойгийн байдал намжсан төдийгүй Сөүл болон Пхеньян хоородын харилцаа дулаарсан. Хожим талууд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы хооронд дээд түвшний уулзалт хийсэн. Одоо тун удахгүй ирэх зургаадугаар сарын 12-нд умардын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах гэж байна.
| Токио, Вашингтон, Сөүл цөмийн зэвсгээ иж бүрэн устгахыг Пхеньянд ятгаж, шаардана | ||
| Үзсэн: 1916 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.