Шууд Chart

“Малчин” баг дахин байгуулах тухай хэлэлцлээ

2018-05-16 10:00:36

2017 оны жилийн эцсээр 27533 өрх, 97316 хүн амтай Орхон аймгийн Баян-Өндөр сум 53,1 мянган толгой мал, 615 малтай өрх, 334 малчин өрхтэй гэсэн статистик дүн гарчээ. Малчдын хувьд уг суманд харъяалалтай байх сонирхолтой. Газар нутгийн хэмжээ, хил хязгаар, өвөлжөө хаваржаа, хадлан тэжээл бэлтгэх нь тэдний тулгамдсан асуудал болдог. 2017 оны наймдугаар сард малчин өрхүүдтэй уулзалт хийж, санал авсанаар 249 малчин өрх буюу 88 хувь нь малчин багийг дахин байгуулах шаардлагатай гэж үзсэн. Ингэснээр БӨС-ын ИТХ хуралдаж, Малчин багийг дахин байгуулахыг дэмжсэн тогтоол гарсан. Энэ талаар өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцлээ. 

Малчин багийг дахин байгуулахад нийт газар нутаг 22,0 га талбайг хамарч, иргэдийн шилжилт хөдөлгөөн хийгдэнэ.Бусад өвөлжөө, хаваржаанд өөрчлөлт орохгүй. Ингэснээр 620 мал бүхий иргэн нэг багт төвлөрөх боломжтой. Харин тухайн багийн төрийн үйлчилгээг үзүүлэх байрны хувьд хуучин ашиглаж байсан байрыг 40,6 сая төгрөгөөр засварлан, багийн засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтны орон тоо, цалинд 32 сая төгрөг, ЭДШ-ийн жилийн төсөв 3,8 сая төгрөг, Говилын Залаатын ар гэдэг аманд энэ жилийн газар зохион байгуулалтад төлөвлөгдсөн,дэд бүтэц, гэрэл цахилгаан, худагны асуудал шаардлагатай гэсэн тооцоог Баян-Өндөр сумаас гаргажээ.

Харин АИТХ-ын тэргүүлэгч баасанжав Малчин баг байгуулах асуудлыг хойшлуулах шаардлагатай гэж үзсэн юм. Чухам ямар учраас хойшлуулсан нь зүйтэй гэж үзэх болсон, мөн бусад тэргүүлэгчид ямар санал оруулсанг дараах тайлбараар хүргэж байна.

Гэсэн ч тэргүүлэгчдийн хувьд газар нутгийн хил хязгаарыг тодорхой болгох,хотын төвд мал орж ирэхгүй байх талд анхаарах, төрийн үйлчилгээнйи багийн хуучин байрыг засварлахаас илүүтэйгээр тухайн багийн газар нутагт байршихаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж, ирэх хурлын хуралдаанаар оруулан хэлэлцэн батлахыг дэмжсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Малчин” баг дахин байгуулах тухай хэлэлцлээ  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй