Шууд Chart

20 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-05-16 10:18:13

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 786,798 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган Хэрлэн" (HZB+14.98%) болон "Бөөний Худалдаа" (BHL+3.98) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй Эдлэл" (NXE-10.59)  болон "Улсын Их Дэлгүүр" (UID-6.18%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,000 ширхэг үнэт цаас 416.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгсэлийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,025 ширхэг бонд 202.5 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,073.58 нэгж болж 0.26 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,354,527,847,347 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


20 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй