Өнгөрсөн Бямба гаригт Иракт парламентын сонгуулийн санал хураалт болсон. Энэ бол Иракийн засгийн газар өнгөрсөн оны 12-р сард Исламын улс бүлэглэлийг ялснаа зарласнаас хойших анхны парламентын сонгууль гэдэг утгаараа ач холбогдолтой сонгуульд тооцогдож байгаа юм. Одоо тус улсад ард түмний эв нэгдлийг сэргээх дайны хөлд нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээн босгох чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах тогтвортой засгийн газар бүрдэх эсэх дээр гол анхаарал төвлөрч байна.
Тус улсын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар сонгуулийн санал хураалтад 10,7 сая сонгогч оролцож саналаа өгсөн байна. Мөн Иракийн нийт 18 мужийн 16 мужид харьяалагддаг сонгогчдын саналын хуудсыг тоолсон байна. Энэ нь нийт сонгогчдын саналын 91 хувийг тоолсон гэсэн үг юм байна. Парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр Шийт шашны нөлөө бүхий зүтгэлтэн Муктада Садр тэргүүтэй Сайрун эвсэл парламентын сонгуульд тэргүүлж байна.
Энэ Сайрун хэмээх эвсэлд Иракийн коммунист нам болон бусад нам хөдөлгөөн эвсэн орж байгаа юм байна. Одоо үлдсэн 2 муж болох Дахук болон Киркук муж дахь саналын хуудсыг тоолох ажил үргэлжилж байна. Сонгуулийн өмнөх судалгаагаар одоогийн ерөнхий сайдын улс төрийн эвсэл багахан саналын зөрүүтэй ялах магадлал өндөр харин улс төрийн өөр ямар ч бүлэг нам эвсэл парламентад олонх болох төлөв харагдаагүй байна. Хэрвээ аль ч нам эсвэл олонх болж чадахгүй бол эсвэл байгуулах яриа хэлэлцээ хийгдэх төлөвтэй байна. Энэ удаагийн сонгуульд, парламентын 329 суудлын төлөө улс төрийн 29 нам эвслээс 7000 гаруй нэр дэвшигч дэвшин өрсөлдсөн байна. Сонгуулийн эцсийн дүнг өнөөдөр зарлана гэж тус улсын сонгуулийн хорооноос мэдээлсэн байна.
| Иракийн парламентын сонгуулийн саналын хуудас тоолох ажил 91 хувьтай байна | ||
| Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.