Шууд Chart

Автомат жолоодлоготой “DEVBOT” автомашины мэргэжлийн нисгэгч Райн Таэрктай уралджээ

2018-05-20 09:39:59

Автомашин үйлдвэрлэгч компаниуд цахилгаан хөдөлгүүртэй өөрөө явагч автомашин бүтээсээр байна. Тэгвэл “ФормулаДэ” ангилалд шинэ төрлийн өрсөлдөөн бий болсон юм. Энэ бол уралдааны зам дээр автомат жолоодлоготой автомашин бүтээж турших тухай асуудал. Саяхан “Дэвбот” нэртэй өөрөө явагч, мэргэжлийн нисэгчтэй хурд хүчээ сорьж үзжээ. Уралдааны ялагчаар Формулагийн шилдэг нисэгч Райн Таэрк тодорсон байна.

Формула нэгийн зам бол тусгай зориулалтын зассан талбар. Энэ зам дээр уралдааны автомашин байж болох тэр дээд хэмжээний хурдаа гаргах боломжтой болдог. Автомат жолоодлоготой уралдааны автомашин бол нисэгчийн суудалтай бүрэн автомат систем, тоног төхөөрөмжөөр хангагдсан автомашин юм. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологийн бүхий л зүйлсийг энэ автомашинд суурилуулж өгсөн. Дэвбот уралдааны автомашиныг бүтээгчид олон зуун удаагийн туршилт судалгааны эцэст хүний эсрэг өрсөлдүүлэхээр шийдсэн байна. Дэвботын өрсөлдөгч Райн Таэрк бол Формула Дэ ангиллын 2008 оны аварга нисэгч. АНУ-ын шилдэг нисэгчдийн нэг.

Тэрбээр Формула Дрифт ангилалдаа хамгийн анх 2007 онд Калифорни мужийн Лонг Бийчэд зохиогдсон уралдаанд оролцож байсан. Анхны ялалтаа 2009 онд хүртэж байсан бол хамгийн сүүлд 2015 онд Орландод болсон уралдаанд түрүүлж байжээ. Уралдааны зам дээр Райн Таэрк 1 мин 51,8 сек хурдалж автомат жолоодлоготой уралдааны автомашиныг ардаа орхисон байна. Харин Дэвбот өөрөө авто хүлэг 2 мин 18,4 сек хурдалж удаах байранд оржээ. Дараагийн ээлжид нэмэлт сайжруулах ажлуудыг хийж, дахин нэг уралдааныг зохион байгуулахаар болоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Автомат жолоодлоготой “DEVBOT” автомашины мэргэжлийн нисгэгч Райн Таэрктай уралджээ  
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй