Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёр, долдугаар дугаар багт “Багийн төв”-ийг шинээр барихад 100 сая төгрөгийг төсөвлөөд байна. Түүнчлэн “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд бяцхан үрсийн тоглож, наадах тухтай орчинг бүрдүүлж, тоглоомын нэр төрлийг нэмэгдүүлэхээр Хүүхэд, залуучуудын паркийн тоглоомын шинэчлэлд 300 сая төгрөгийг зарцуулахаар боллоо.
Мөн Арвайхээр сумын гэр хорооллын зөөврийн ус хангалтаар ашиглагдаж байгаа ус түгээх байруудын шинэчлэл, Арвайхээр сумын Хаус хорооллын шугам, сүлжээний шинэчлэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хөгжлийн байр”-ны их засвар, Арвайхээр сумын төв талбайн засвар, Спортын ордны бэлтгэлийн заалны барилгын ажилд нийт 898 сая төгрөгийг төсөвлөөд байна.
Автозам, замын байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулахад анхаарч нэг тэрбум 900 сая төгрөгийн төсвөөр Ахмадын өргөө-Хүүхдийн ордны чиглэлийн 695м автозам, Арвайхээр сумын зургадугаар багт 516м автозам, аймгийн төвөөр дайран өнгөрч байгаа улсын чанартай А/0301 автозамын 4.2 км-ын иж бүрэн шинэчлэлийн ажил, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, 8 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” сургууль, Арвайхээр сумын ЗДТГ-ын гадна талын автозогсоолуудыг тус тус байгуулна.
Автозамын сангийн 235 сая төгрөгийн санхүүжилтээр Уянга сумын Жаргалант багийн Таацын голын модон гүүр барьж, Арвайхээр сумын автозамын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, Түгийн овооны автозамын засвар, шинэчлэлийн ажлыг энэ онд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
| Арвайхээр сумын хоёр, долдугаар дугаар багт 100 сая төгрөг төсөвлөжээ | ||
| Үзсэн: 1756 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.