Шууд Chart

Хунтайж Харри, Меган нарын хуримын ёслолыг олон сая хүн үзжээ

2018-05-21 12:35:58

Дэлхийн  томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  бүгд Их Британийн хунтайж ХарриМеган нарын гэрлэх  ёслолыг   шууд  дамжуулан үзүүлсэн  байна.  Олон сая  хүн  телевизийн дэлгэцээр  төдийгүй  олон нийтийн сүлжээгээр шууд  дамжуулсан  энэ  ёслолыг үзсэн  байна.   Британийн  хатан хааны  гэр бүлийнхний хуримын  ёслол  бол  олон  улсын  томоохон   арга хэмжээнд  тооцогддог.   Британийн  хатан хааны  ач хүү  хунтайж Харри  сүйт бүсгүйгээрээ  Америкийн  жүжигчин бүсгүй Меганыг  сонгосон учир  Америкт  даяар   тэдний хуримыг шууд  дамжуулан  үзүүлж  байлаа. Залуу  хосуудын гэрлэх  ёслолд 2  мянга  гаруй зочин урилгаар оролцсон  байна. 

Харин  Георгийн сүм дэх  гэрлэх  ёслолын  дараах   хүндэтгэлийн  цайллаганд  600 гаруй хүн  оролцсон  байна.  Хүндэт  зочдын  дотор   Америкийн нэрт жүжигчин Жорж Клуни,  алдарт теннисчинн  Серена  Уильямс,  Сэр Элтон Жон,  Английн хөлбөмбөгийн шигшээ багийн  ахмад  байсан  Дэвид Бэкхэм гэргий  Викториягийнхаа  хамтаар  оролцсон байна. 

Харин жирийн иргэд залуу хосуудыг хамгийн ойроос  харахын  тулд Виндзорын цайзын өмнө  урьд шөнөөс нь   эхлэн  байраа  эзлэн  хүлээсэн  байна.  Хунтайж  Харри  ийнхүү  шөнө  цугласан хүмүүс дээр  очиж ийм хүндэтгэл  дэмжлэг үзүүлж байгаад нь талархаж  байгаагаа илэрхийлсэн  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хунтайж Харри, Меган нарын хуримын ёслолыг олон сая хүн үзжээ  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй