Шууд Chart

Туркийн ерөнхийлөгч хамгаалалтыг чангатгаад байна

2018-05-21 13:07:45

Туркийн  Ерөнхийлөгч Режеп  Тайип  Эрдоганы   Босни  Герцеговинд  хийх айлчлалынх  нь үеэр  түүний  амь  насанд   хүрэх халдлага  гарч  магадгүй  байгаа учир  хамгаалалтыг нь  чангатгаад  байгаа юм  байна.  Энэ  тухай  Туркийн  ТРТ Хабер  телесуваг  мэдээлсэн  бөгөөд  Балканы  орнууд дахь Туркийн иргэд  ийм халдлага үйлдэж магадгүй хэмээн   Македоны  тагнуулын  албанаас  Туркийн талд  анхааруулсан  байна.  

Туркийн засгийн газрын  шадар  сайд   Ерөнхийлөгч  Эрдоган   сүрдүүлэг,   үхлээс  айж   үйл  хэрэг  төлөвлөгөөнөөсөө ухардаг хүн  биш гэдгийг олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн  байна. Туркийн  Ерөнхийлөгчийн Босни Герцеговин дахь айлчлал өчигдрөөс эхэлж байгаа юм.  Айлчлалынхаа  хүрээнд  Ерөнхийлөгч  Эрдоган  Сараево  хотод  болох  Европ Туркийн  ардчилагчдын  холбооны  дээд уулзалтад  оролцох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн ерөнхийлөгч хамгаалалтыг чангатгаад байна  
Үзсэн: 2173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй