Өчигдөр Венесуэлд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт боллоо. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад тус улсын нийт санал өгөх эрхтэй сонгогчдын 46 хувь нь буюу ойролцоогоор 7,6 сая сонгогч саналаа өгсөн байна. Тус улсын сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг зарлалаа.
Энэ удаагийн сонгуульд одоогийн төрийн тэргүүн нийт сонгогчдын 67,7 хувь нь буюу 5,8 сая сонгогчийн саналаар дахин сонгогдсон болохыг тус улсын сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. Харин сөрөг хүчний удирдагчдын нэг Энри Фалкон, нийт сонгогчдын 21,2 хувь буюу 1,8 сая сонгогчдын санал авсан байна.
Энэ удаагийн сонгуульд дээрх 2 нэр дэвшигчээс гадна 2 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Инженер Рейнальдо Кихада, сүмийн пастор асан Хавьер Бертуччи нар байсан юм. Сонгуулийн санал хураалт болохоос өмнө Мадуро Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид төрийн тэргүүний сонгуулийг энэ оны эцэст болох ёстой байсан хэмээнэ сонгуулийг ийнхүү өнөөдөр зохион байгуулахаар шийдвэрлэснийг эрс буруушааж байсан юм. Гэвч хамтран зүтгэгчид нь ийнхүү энэ удаагийн сонгуулийг бойкотлосон ч сөрөг хүчний удирдагчдын нэг Фалькон нэр дэвшин өрсөлдлөө.
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль улс орны эдийн засгийн байдал хүндхэн цаг үед болж байна. Олон улсын валютын сангийн саяхан танилцуулсан тайлан илтгэлд Венесуэлийн эдийн засаг энэ онд 15 хувиар буурахыг инфляцийн түвшин нь 13000 хувьд хүрэхийг тэмдэглэсэн байсан юм. Энэ сард тус улсын хар зах дээр ам.долларын ханш 700 мянган Боливараас давсан байна. Гэвч ерөнхийлөгч Мадуро улс орон энэ сарын 20 ноос хойш өсөлт, хөгжил дэвшлийн замдаа орж эхлэхийг амлаж байна.
Харин өнөөдөр улс орны өмнө тулгамдаж байгаа бүх хүндрэл асуудлуудад АНУ тэргүүтэй Колумбийн нутаг дэвсгэр дэх эдийн засгийн мафийнхан буруутай хэмээн баталж байгаагаа илэрхийлдэг юм. Ийнхүү одоогийн ерөнхийлөгч Николас Мадура дахин сонгогдсоноор тэрээр 2 дахь бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх 6 жил дахин улс эх орноо удирдах болж байна.

| Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадура ялалт байгуулжээ | ||
| Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.