Шууд Chart

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд 100 гаруй орны 15 мянган төлөөлөгч оролцоно

2018-05-21 15:11:55

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын 2 дахь том хот болох Санкт Петербург хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна. Энэ жилийн чуулган уулзалтад дэлхийн 100 гаруй орноос 15 мянга гаруй төлөөлөгчид ирж оролцох тухай тус хотын дарга Георгий Полтавченко мэдээлсэн байна.

Санкт Петербургийн чуулган бол хөгжиж буй шинэ эдийн засагтай төр засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон эдийн засгийн асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болдог юм. Энэ ч утгаараа уг чуулган нь олон улсын төрийн тэргүүнүүд болон засгийн газрын тэргүүн дэлхийн томоохон компаниудын төлөөлөл дэлхийн эдийн засгийн шинжээчид болон хэвлэл мэдээллийн тэргүүлэгчдийг нэг дор цуглуулдаг юм. 

Энэ удаагийн чуулганд мөн Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон болон Японы ерөнхий сайд Абе Шинзо нар оролцоно. Японы ерөнхий сайд Абегийн хувьд эдийн засгийн чуулганд оролцсоныхоо дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сарын 26-нд Москва хотноо дээд хэмжээний уулзалт хийнэ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Оросын Курилын арлуудад эдийн засгийн хамтарсан бүс байгуулах асуудлыг голлон хэлэлцэх юм байна. Үүний зэрэгцээ дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Курилын арлуудад оршин суудаг байсан хүмүүст өвөг дээдсийнхээ шарилыг эргэх боломж олгохыг Японы тал Оросоос хүсэх төлөвтэй байгаа юм байна. Мөн ерөнхийлөгч Путин энэ сарын 24нд Санкт Петербург хотноо Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, Ираны цөмийн гэрээ болон Сирийн хямралын талаар санал солилцохоор төлөвлөж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд 100 гаруй орны 15 мянган төлөөлөгч оролцоно  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй