Шууд Chart

Өрхүүдэд төмс, хүнсний ногооны үр олгов

2018-05-22 12:33:47

Орхон аймгийн “Өрхийн тариаланчдыг дэмжин олгодог “ЭКО БАЯН-ӨНДӨР” жимс жимсгэнэ тариалах төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд  өрхүүдэд хүнсний ногооны үр, жимс жимсгэнийн суулгац олгосон байна.

Өрхийн тариалан эрхлэх хүсэл сонирхолтой иргэдийг дэмжих чиглэлээр Орхон аймагт Өрхийн тариаланчдыг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус  хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр сум, Жаргалант сумын иргэдэд хүнсний ногооны үр, жимс жимсгэнийн суулгац олгосон. Тодруулбал Баян-Өндөр сумын 21 багийн 700 өрхөд 35 тн үрийн төмс, төл сонгино 700 кг, шар манжингийн үр 6 кг , лууван, хүрэн манжингийн үр тус бүр 18 кг-ийг  олгож, иргэд өөрийн хашаандаа хүнсний ногоогоо тарьж ургуулах нөхцөлөөр хангаж байна. Мөн үүгээр зогсохгүй тарьж ургуулсан ногоогоороо орлого олох боломжтой юм.

Энэ үеэр иргэдэд төмсний чанар, тарьж ургуулах явцад анхаарах зүйлс болон бусад зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. Төмсний үрийг амжилттай ургуулсан иргэд нь дараа дараагийн жилүүдэд бусад айл өрхүүдээ дэмжих юм.

          Сурвалжлагч: А.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өрхүүдэд төмс, хүнсний ногооны үр олгов  
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй