Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төвийн болон хангайн бүсийн аварга шалгаруулах үсчин, гоо сайханчдын тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд Баянхонгор, Архангай, Дархан уул, Орхон, Булган,Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг есөн аймгийн 70 гаруй үсчин, гоо сайханч ганцаарчилсан, хос, моодны, гоёлын, техникийн гэсэн 9 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм. Энэхүү тэмцээнийг аймгийн даргын ивээл дэмжлэгтэйгээр Монголын үсчин, гоо сайханчдын холбоо, Сэлэнгэ аймгийн үсчин гоо сайханчдын холбооноос хамтран зохион байгуулсан байна.
Үсчин гоо сайханчдын тэмцээн нь бүхэлдээ уран сэтгэмжийн үйл ажиллагаа төдийгүй өөрсдийн туршлага, чадвар, авьяасаа гаргах, юу чаддагаа харуулах боломжийг тэмцээнд оролцогчдод олгодгоос гадна, үзэгч, сонирхогчдод шинэ дэвшилт технологи, шоу наадмыг үзүүлж байгаараа онцлогтой юм. Үсчин, гоо засалч, хумс засалчдын тэмцээн нь Дэлхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээний шалгуур үзүүлэлтүүдтэй нийцсэн шинэлэг цар хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгийг тэмцээнийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Тэмцээний шүүгчээр Монгол улсын мастер үсчин, олон улсын шүүгч Монголын үсчин гоо сайханчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа болон мастер үсчин, гоо сайханчид явууллаа.
Тэмцээний дүнгээр 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл медалиар Дархан-уул аймаг шилдэг болсон бол 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медалиар Сэлэнгэ аймаг удаалсан байна.
Сурвалжлагч: Я.Наранцэцэг
| Төвийн болон Хангайн бүсийн үсчин, гоо сайханчид шилдгүүдээ тодрууллаа | ||
| Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.