Төв аймгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 18, 19ний өдрүүдэд Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд боллоо. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын 80 гаруй иргэд 100 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцжээ.
Энэ сарын 18,19 нд Төв аймагт гадаад дотоодын 300 гаруй жуулчид нэгэн дор цугларсан томоохон үйл явдал өрнөлөө. Үүнээс онцлох үйл явдал нь яах аргагүй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа байсан юм. Нэг ёсондоо жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татсан зүйл нь өрхийн үйлдвэрлэгчид байсан гэж хэлж болно. Хамгийн гол нь ясаар хийсэн морин хуур, гоёл чимэглэл, сур суран эдлэлийн гайхамшгийг ихэд сайшааж нэлээдгүй хэдийг нь худалдаж авсан юм. Тэд өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих гарц юу байгааг судална, боломжтой бол хамтарч ажиллах саналыг тодорхой хүмүүст тавина гэлээ. Хамтарч ажилласнаар өрхийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарах боломжтой болох юм.
Үзэсгэлэн худалдаагаар 2 өдрийн турш 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн иргэд орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хямд өртгөөр иргэдийн гар дээр шууд хүрч байгаад талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Сурвалжлагч Т.Саранчимэг
| Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргана | ||
| Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.