Төв аймгийн атрын шим хүлэмжийн аж ахуй нь анх 2008 оноос эхлэн жимс жимсгэнийг тариалж эхэлсэн байна. Одоогоор гүзээлзгэнэ, үхрийн нүд, амтат гуаг өвөл зуны хүлэмждээ тариалан нийслэл хот болон, Төв аймгийнхаа иргэдийн хэрэгцээг хангаж байгаа гэдгээ хэлж байсан юм.
Атрын шим хүлэмжийн аж ахуй нь анх удаа Монгол хөрсөндөө ургуулсан гүзээлзгэнийг дотооддоо нэвтрүүлж чадсан туршлагатай хамт олон юм. Жилдээ 8 тн-ыг хураан авч элдэв химийн аргаар бордолгүй цэвэр эко аргаар ургуулан нийслэл хотын томоохон худалдааны төвүүдэд нийлүүлдэг байна. Ер нь гадаадаас үнэтэй, химийн аргаар бордсон жимс худалдан авч байхаар дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангах боломж бүрэн байна гэдгийг тайлбарлаж байлаа. Мөн тус компаниас усан үзэм, алим, чавгыг туршилтаар тарьж эхэлж байгаа юм. Эхний ээлжид тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө хэрэгцээний жимсийг хураан авч чадсан байна.
Тус компани нь зөвхөн ашиг олох төдий бус хүлэмжийн аж ахуй эрхлээд жимс тарих сонирхолтой иргэдийг сургалтад хамруулж туршлагаа хуваалцдаг юм. Тэд томоохон жимсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зорилт тавин үйл ажиллагаа ид дундаа өрнөж байгаа гэдгээ онцоллоо. Ирэх оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал зөвхөн атрын шим хүлэмжийн аж ахуйгаас нийт жимсний хэрэгцээний 20 хувийг хангах боломжтой болох юм.
Сурвалжлагч Т.Саранчимэг
| Жимс жимсгэнийг бид өөрсдөө тариалан хэрэгцээгээ 100 хувь хангах боломж байна | ||
| Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.