Монголчууд жилдээ гадны улс орноос зөвхөн жимс жимсгэнэ худалдан авахдаа 100 гаруй тэр бум төгрөгийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл 100 орчим цэцэрлэг барих их хэмжээний мөнгөн урсгалыг гадагшаа гаргадаг гэсэн үг. Гэвч эрүүл, найдвартай гэдэг нь эргэлзээтэй. Тэгвэл Орхон аймагт Монголынхоо хөрсөнд импортын ямар ч төрлийн жимсийг тарьж ургуулах боломжтой гэдгийг батлан харуулж Өвлийн улиралд гүзээлзгэнэ тариалах мөн мандарин, усан үзэм зэргийг дулаалгатай хүлэмжид туршилтаар ургуулах нь үр дүнгээ өгөөд байна. Хамгийн гол нь өвлийн хүлэмжтэй байх, нутагшуулж буй жимс жимсгэнэд тохирох орчинг бүрдүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Агрономич Х.Хишигт нь 2010-2011 оны хооронд ОИСКА- Монгол ТББ-ын шугамаар Япон улсад мэргэжил дээшлүүлсэн. Японд суралцаж ирээд Япон технологиор өвлийн хүлэмжид гүзээлзгэнэ, мандарин усан үзэм тарьж ургуулах, импортыг орлох төрөл бүрийн навчит ногоог жилийн турш ургуулж арвин ургац авч байна. Мөн мод бутны суулгацыг дэвшилтэт технологиор жилийн аль ч улиралд тарьж ургуулах ажлыг амжилттай хийж Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын баазын харьяа Хүлэмжийн аж ахуйд туршилт, судалгаагаа хийсээр байна. Ингэснээр хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн экологийн цэвэр, шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнийг зах зээлд нийлүүлж, орлого нэмэгдүүлэх боломжтой гэдгийг харуулж байна. Тодруулбал Урд хөрш болон өөр бусад орноос импортлон оруулж ирдэг Жүржийн төрлийн ургамлуудыг хүлэмжийн нөхцөлд нутагшуулан үржүүлэх туршилт судалгааны ажил нь амжилттай байна гэлээ. Цаашид хүлэмж, талбай хэмжээгээ нэмэгдүүлэн нийтийн эрэлтэд, Монголын хөрсөнд ургасан цэвэр экологийн жимс нийлүүлэх ч боломжтой юм гэдгийг тэрээр хэлж байлаа.
Тус хүлэмжийн аж ахуйд ховор эмийн ургамлыг хадгалах, хамгаалах, үржүүлэх, Мод, сөөгийг дэвшилтэт технологиор үржүүлэх, Ногоон байгууламжид тохиромжтой олон наст цэцгийн үржүүлэг,Гүзээлзгэнэ усан үзмийн тариалалт хийх, амьд цэцгийн баглааны цэцэг, ургамлуудыг тарьж зах зээлд нийлүүлэхээс гадна, нэг наст, олон наст цэцгийг тарьж ургуулан,6 дугаар сараас Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн ногоон байгууламж бүрдүүлэх ажилд ханган нийлүүлдэг байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 1 га-д алим, чавга тариалж эхлээд байгаа юм. Хамгийн гол нь жимс жимсгэнийг тарьж ургуулан нутагшуулахад 4 улирлын хүлэмжээ нэг удаад шийдчихвэл, орчныг бүрдүүлэх, технологийг дагаж мөрдөх тал дээр анхаараад явчихвал Монголын хөрс шороонд тохирохгүй байна гэсэн асуудаггүй юм гэлээ.
Дээрх хүлэмж талбайдаа хүнс тэжээлийн ашигт ургамлууд (салат навч, бууцай, тослогт байцаа, гоньд, цоохор майльз г.м), баглааны цэцэг (гоо даль, харимсаг, канн, мандарваа г.м), олон наст болон ганц наст гоёл чимэглэлийн цэцэгс (алаг нүдэн, хун цэцэг, өлзийт гэсэр, хилэн цэцэг, балжингарам, мандарваа г.м), төрөл бүрийн тасалгааны цэцэг, дэвшилтэт технологиор мод, сөөгний тарьц, суулгац үржүүлж Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдийн ногоон байгууламж болон Орхон аймгийн зах зээлд нийлүүлж байна.
| Дулаалгатай хүлэмжинд ямар ч төрлийн жимс жимсгэнэ тарьж ургуулах боломжтой | ||
| Үзсэн: 2298 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.