Шууд Chart

Туркийн 104 цэрэгт бүх насаар нь хорих ял оноожээ

2018-05-22 17:32:18

Туркийн дээд шүүхээс өнөөдөр тус улсын цэргийн 104 алба хаагчдад, төрийн эргэлт хийхийг завдсан гэсэн үндэслэлээр бүх насаар нь хорих ял оноосон байна.

Туркэд өнгөрсөн онд гарсан бүтэлгүй төрийн эргэлтийг зэвсэгт хүчний цэрэг офицерүүд зохион байгуулсан юм. Үүнээс болж  Истанбул, Анкара хотод зэвсэгт  мөргөлдөөн гарч нийт 246 хүн амиа алдаж 2 мянга орчин хүн гэмтэж шархадсан юм. Туркийн эрх баригчид төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг АНУ-д  амьдардаг  Фетуллах Гюлен болон түүнийг дэмжигчид  зохион байгуулж, санхүүжүүлж, үйлдсэн хэмээн  үздэг  юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрх баригчдаас Гюленийг саатуулж шилжүүлэн өгөхийг шаардсаар байгаа юм. Цэргийнхний эргэлт хийх гэсэн оролдлогын  дараагаар  энэ хэрэгт сэжиглэн нийт 32 мянган  хүнийг  саатуулан баривчлаад  байгаа юм.  Онц байдлын  дэглэм нь   сэжигтнийг  баривчлах  журмыг  хялбарчилж өгдөг байна.

 Туркийн түүхэнд сүүлийн тавин жилийн хугацаанд цэргийнхэн хэд хэдэн удаа төрийн эргэлт хийхийг оролдож байсан удаатай. Үүний дөрөв нь буюу 1960, 1971, 1980, 1997 оны төрийн эргэлтүүд амжилт олсон түүхтэй байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн 104 цэрэгт бүх насаар нь хорих ял оноожээ   
Үзсэн: 2556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй