Шууд Chart

Аргентин улсад “Их-20” бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалт боллоо

2018-05-23 10:53:28

Аргентин улсын Буэнос Айрес хотноо их 20 бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалт 2 өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтаар олон талт үзэл мэдээлэл технологийн шинэ сорилт шударга тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг биелүүлэхэд талуудын оролцоо сэдвээр хэлэлцлээ. Мөн өнгөрсөн Ням гаригт болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль Умард Солонгосын цөмийн хөтөлбөр түүний эргэн тойрон дахь асуудлууд болон энэ онд Аргентинд зохион байгуулагдах гэж байгаа Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэх ажлыг хангах асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын дараа талууд хамтарсан мэдэгдэл гаргаж хэвлэлийн хурал зохион байгууллаа. Юун түрүүн АНУ тэргүүтэй Аргентин, Канад, Австрали, Мексик, Чилийн төлөөлөгчид өнгөрсөн Ням гаригт болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь сонгуулийн санал хураах үйл явцаас эхлээд бүх ажиллагаа хуулиас гадуур өөрөө хэлбэл хууль ёсны бус болсноос гадна зарим улс төрийн намаас нэр дэвшигчид оролцоогүй гэж мэдэгдсэн байна.

Венесуэлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн  дүнгээр   тус улсын  төрийн тэргүүн Николас Мадуро  68 хувийн  саналаар ялалт байгуулж  улс  орноо  2025  он хүртэл  удирдахаар болоод  байгаа юм. Мөн дараагийн их 20-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтыг, ирэх 11-р сарын 22,23-ны өдрүүдэд Япон улсын Нагоя хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентин улсад “Их-20” бүлгийн гадаад харилцааны сайд нарын уулзалт боллоо  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй