Шууд Chart

Малайзын экс ерөнхий сайд авилгатай тэмцэх албаныханд мэдүүлэг өгчээ

2018-05-23 11:55:18

Улсын хөрөнгө үрэн таран хийсэн, авилга авсан хэрэгт буруутгагдаж байгаа Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр авилгатай тэмцэх агентлагт  мэдүүлэг өгөхөөр иржээ.  Тус  улсад болсон парламентын сонгуульд түүний удирддаг нам ялагдал хүлээснээс хойш 2 долоо хоногийн дараа ийнхүү  тэрээр  мөрдөгчдөд мэдүүлэг  өгч  байна.

Түүнийг Малайзын хөрөнгө оруулалтын сангаас 4,5 сая ам.долларыг хувьдаа завшсан гэж сэжиглэн буруутгаж байгаа юм. Гэвч Нажиб өөрийнх нь эсрэг  хэрэг  үүсгээд  байгаа асуудалтай холбоогүйгээ мэдэгдсээр  байгаа юм.

Сангийн мөнгө завшсан хэргийн талаарх шуугиан 2015 оноос эхтэй. Мөн  тэр үед  Ерөнхий сайд Резакийн  дансанд 700  сая  ам.доллар байгааг  илрүүлж байсан  бөгөөд  энэ мөнгийг хөрөнгө оруулалтын сангаас шилжүүлсэн  болохыг баталсан  ч  удалгүй энэ хэрэг замхарч  материалуудыг нь нууцлах  болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малайзын экс ерөнхий сайд авилгатай тэмцэх албаныханд мэдүүлэг өгчээ  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй