Өмнөговь аймгийн Политехникийн коллеж нь хөдөлмөрийн зах зээлд нэн хэрэгцээтэй мэргэжилтэнг бэлтгэж, ажлын байранд зуучилж байна. Тухайлбал 2017 онд 19 оюутанг оёдолчноор төгсгөж, 100 хувь ажлын байртай болгожээ.
Тус аймгийн Политехникийн коллежийн хамт олон өнөөдөр "Ажнай" талбайд хөдөлмөрч бүтээлч залуусын сонголт уриан дор “Коллеж фестиваль-2018” арга хэмжээг зохион байгууллаа.
Гагнуур, токер, тогооч, мужаан, барилгынтехникч, ХАБЭА, үсчин гоо сайханч, оёдолчиноор төгссөн оюутнууд өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, коллежийнхоо үйл ажиллагааг сурталчиллаа. Политехникийн коллежид элсэн суралцаж буй оюутнуудын 30-40 хувь тогтмол ажилтай болдог аж.
Сүүлийн жилүүдэд ажил олгогчдын захиалгаар оюутнуудаа бэлтгэж 100 хувь ажлын байраар хангаж, төгсөж гараад шууд ажиллах боломжийг олгож байна.
Энэ жил “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаний захиалгаар 11 гагнуурчин бэлтгэгдэж байгаа ба төгсөөд шууд ажлын байранд гарах юм. Мөн үүнээс гадна богино хугацааны сургалтаар уул уурхайд нэн хэрэгцээтэй гагнуурчин, авто засварчдыг бэлтгэж ажлын байранд зуучилж байна.
Орон нутагтаа богино хугацаанд чанартай боловсролыг эзэмшиж суралцаад шууд ажлын байртай болох боломжийг Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн хамт олон олгож байна.
| "Ажнай" талбайд “Коллеж фестиваль-2018” боллоо | ||
| Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.