Эбола вирусын халдвар дахин тархаж эхэлсэнд эрүүл мэндийн байгууллагынхан ихээхэн санаа зовницгоож байна. Ардчилсан Бүгд найрамдах Конго улсын баруун хойд нутагт энэ вирусын халдвар авсан 28 тохиолдол бүртгэгджээ.
Ибоко хотод л гэхэд шинээр 7 тохиолдол өчигдөр бүртгэгдээд байна. Нийтдээ халдвар авсан хэмээн сэжиглэгдэж байгаа 51 тохиолдол гарчээ. Энэ даваа гарагаас тус улсын эрх баригчид бүс нутгуудад вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна. Вангата хотод нэг хүн Эбола вирусын халдвараас болж нас барсан тохиолдол гарсан. Тус улсад энэ сарын 8-наас эхлэн Эболагийн халдвар дахин дэгдсэнд тооцогдож байгаа юм.
Эргэн сануулахад, хамгийн сүүлд 2017 онд вирусын халдвар дэгдэж байсан. 1976 оноос хойш тус улсад ийнхүү 9 дэх удаагаа энэ вирусын халдвар тархаад байна. 2014 онд Эбола вирусын халдвар хяналтаас гарч АНУ, Канад болон Европын хэд хэдэн улс, оронд тархаж байсан юм.
| Эбола вирусын халдвар Конго улсад тархаад байна | ||
| Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.