Хөдөөгийн иргэдийг олон талаар дэмжин чадавхижуулж төсвийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл Дундговь аймагт хэргэжиж байна.
Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг Тогтвортой амжиргаа гурван төсөл Дундговь аймагт хэрэгжиж байна. Уг төсөл нь хөдөөгийн иргэдийг олон талаар дэмжин чадавхижуулж төсвийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хангах, орчин үеийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн төсөл юм.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сум отрын бүс нутагт иргэдэд “Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь “ сэдвээр уулзалт зохион байгуулж багийн иргэдийн нийтийн хурлыг отрын бүс нутагт хуралдуулж нутгаасаа хол оторлож яваа малчдаасаа орон нутгийн хөгжлийн сангийн санал хүсэлтийг нь авч үр дүнг туршиж байна.
Малчдад голчлон тулгарч буй асуудал бол бэлчээрийн даац, худаг усны хэрэгцээ юм. Харин үүнийгээ шийдвэр гаргах түвшинд хэрхэн хүргэхийг энэ уулзалтанд чухалчилж байна
| Орон нутгийн хөгжлийн сан хэнд хэрэгтэй вэ? | ||
| Үзсэн: 2731 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.