Шууд Chart

Монголын хөрсөнд импортын ямар ч төрлийн жимсийг тарьж ургуулах боломжтой

2018-05-24 10:01:03

Монголчууд жилдээ гадны улс орноос зөвхөн жимс жимсгэнэ худалдан авахдаа 100 гаруй тэр бум төгрөгийг зарцуулдаг.

Өөрөөр хэлбэл 100 орчим цэцэрлэг барих их хэмжээний мөнгөн урсгалыг гадагшаа гаргадаг гэсэн үг. Гэвч эрүүл, найдвартай гэдэг нь эргэлзээтэй. Тэгвэл Орхон аймагт Монголынхоо хөрсөнд импортын ямар ч төрлийн жимсийг тарьж ургуулах боломжтой гэдгийг батлан харуулж Өвлийн улиралд гүзээлзгэнэ тариалах мөн мандарин, усан үзэм зэргийг дулаалгатай хүлэмжинд туршилтаар ургуула х нь үр дүнгээ өгөөд байна.

Хамгийн гол нь өвлийн хүлэмжтэй байх, нутагшуулж буй жимс жимсгэнд тохирох орчинг бүрдүүлэх нь чухал аж.

Сонирхуулахад, агрономич Х.Хишигт нь 2010-2011 оны хооронд “ОИСКА-Монгол” ТББ-ын шугамаар Японд мэргэжил дээшлүүлсэн бөгөөд суралцаж ирээд Япон технологоор өвлийн хүлэмжинд гүзээлзгэнэ, мандарин усан үзэм тарьж ургуулах, импортыг орлох төрөл бүрийн навчит ногоог жилийн турш ургуулж арвин ургац авч байна.

Мөн мод бутны суулгацыг дэвшилтэт технологоор жилийн аль ч улиралд тарьж ургуулах ажлыг амжилттай хийж Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралтын баазын харъяа Хүлэмжийн аж ахуйд туршилт, судалгаагаа хийсээр байна.

Ингэснээр хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн экологийн цэвэр, шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнийг зах зээлд нийлүүлж, орлого нэмэгдүүлэх боломжтой гэдгийг харуулж байна.

Тодруулбал Урд хөрш болон өөр бусад орноос импортлон оруулж ирдэг Жүржийн төрлийн ургамлуудыг хүлэмжийн нөхцөлд нутагшуулан үржүүлэх туршилт судалгааны ажил нь амжилттай байна гэлээ.

Цаашид хүлэмж, талбай хэмжээгээ нэмэгдүүлэн нийтийн эрэлтэд, Монголын хөрсөнд ургасан цэвэр экологийн жимс нйилүүлэх ч боломжтой юм гэдгийг тэрээр хэлж байлаа.

Тус хүлэмжийн аж ахуйд ховор эмийн ургамлыг хадгалах, хамгаалах, үржүүлэх, мод, сөөгийг дэвшилтэт технологоор үржүүлэх, ногоон байгууламжинд тохиромжтой олон наст цэцгийн үржүүлэг, гүзээлзгэнэ усан үзмийн тариалалт хийх, амьд цэцгийн баглааны цэцэг, ургамалуудыг тарьж зах зээлд нийлүүлэхээс гадна, нэг наст, олон наст цэцгийг тарьж ургуулан, зургадугаар сараас Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн ногоон байууламж бүрдүүлэх ажилд ханган нийлүүлдэг байна.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг га-д алим, чавга тариалж эхлээд байгаа юм. Хамгийн гол нь жимс жимсгэнийг тарьж ургуулан нутагшуулахад дөрвөн улирлын хүлэмжээ нэг удаад шийдчихвэл, орчныг бүрдүүлэх, түхнологийг дагаж мөрдөхтал дээр анхаараад явчихвал Монголын хөрс шороонд тохирохгүй байна гэсэн асуудалггүй юм гэлээ.

Дээрх хүлэмж талбайдаа хүнс тэжээлийн ашигт ургамлууд (салат навч, бууцай, тослогт байцаа, гоньд, цоохор майльз г.м), баглааны цэцэг (гоо даль, харимсаг, канн, мандарваа г.м), олон наст болон ганц наст гоёл чимэглэлийн цэцэгс (алаг нүдэн, хун цэцэг, өлзийт гэсэр, хилэн цэцэг, балжингарам, мандарваа г.м), төрөл бүрийн тасалгааны цэцэг, дэвшилтэт технологоор мод, сөөгний тарьц, суулгац үржүүлж Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдийн ногоон байгууламж болон Орхон аймгийн  зах зээлд нийлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголын хөрсөнд импортын ямар ч төрлийн жимсийг тарьж ургуулах боломжтой  
Үзсэн: 2206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй