Энэтхэгийн Кожикоде хотод “Нипах” халдварын шинж тэмдэг илэрсэн 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. “N-4” буюу “Нипах” гэгч энэ нян хамгийн аюултай халдварт 10 өвчний жагсаалтад багтаг аж.
Керал мужийн эрүүл мэндийн яамны сайд Ражив Седананда “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа, "Халдвар авсан хүмүүсийг асарч байсан сувилагч нас барсан" гэдгийг хэлжээ. Нянг тараагч нь сарьсан багваахайн ойрын төрөл нисдэг үнэг байж болзошгүй аж. Нисдэг үнэг нь жимсээр хооллодог бөгөөд эх сурвалжуудын хэлж байгаагаар, нянгийн халдвараар нас барсан хүмүүсийн гэрээс нисдэг үнэгний хазсан манго жимс олдсон байна.
“Нипах” гэдэг бол амьтнаас хүнд халддаг, нянг халдаагч нь нисдэг үнэг гэх амьтад байдаг аж. Нянг анх 1999 онд бүртгэсэн бөгөөд тухайн үед Малайз болон Сингапурт гахай үржүүлдэг фермерүүд өвчилж, улмаар 300-аад хүн халдвар авснаас 100 гаруй нь нас барсан тухай мэдээлж байсан юм. Халдварыг устгахын тулд 1 сая гаруй гахайг нядалсан нь Малайзын эдийн засагт том цохилт болж байжээ.
Нянгийн халдвар авахгүй байхын тулд өвчтэй гахай зэрэг амьтдаас хол байх, мөн далдуу модны түүхий шүүсийг хэрэглэхгүй байх нь чухал аж. Өвчний шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, нойрмог болох, амьсгал авахад хүндрэл үүсэх, баримжаа алдах зэргээр илэрдэг байна. Халдвар авснаас хойш 1-2 хоногт өвчтөн комд ордог гэнэ.
| Энэтхэгт “Нипах” нянгаар өвчилсөн тохиолдол илэрчээ | ||
| Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.