Шууд Chart

ШУУРХАЙ МЭДЭЭ: Пхеньян “Пхунгери” цөмийн туршилтын талбайгаа устгалаа

2018-05-24 21:53:22

Умард  Солонгос  өнөө өглөө орон нутгийн  цагаар  11 цагийн орчимд  Пхунгери цөмийн талбайн  зүүн  хойд  хэсэг орших   газар доорх  2 дугаар  хонгилоо дэлбэлж  устгасан  байна. Энэ тухай  тус үйл  явцыг  сурвалжлахаар  Пхунгериг  зорьсон  Өмнөд  Солонгосын  сэтгүүлч  мэдээлснийг  Ренхап  дамжууллаа.

Умард  Солонгосын мэргэжилтнүүд мөн  орон нутгийн цагаар  2 цаг  17 минутын орчимд  газар  доорх  бусад байгууламжууд,  ажиглалтын  өндөрлөг  зэрэг  бусад  байгууламжуудыг   дэлбэлэх   үйл  ажиллагаа  эхэлжээ.  Энэ  дэлбэрэлт  ойролцоогоор  4  цаг  17 минутын  орчимд  дууссан  байна. Энэ үеэр  бас  1 дүгээр хонгилыг  ч  устгасан  байна.

Умард  Солонгост  мониторинг хийдэг  Норф  38 агентлаг  энэ мэдээллийг хиймэл дагуулуудаас авсан  зургуудад  үндэслэн  баталж байна. Умард  Солонгосын  цөмийн зэвсгийн хүрээлэнгийн  орлогч дарга Кан Кщн Хо  Пхунгери цөмийн  талбайг хааж  ийнхүү устгаснаар   газар  дор  цөмийн зэвсгийн  туршилт хийх талбай  бүрмөсөн байхгүй  болсон  төдийгүй энэ талбайг  дахин сэргээх боломж байхгүй хэмээн мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Пхеньян “Пхунгери” цөмийн туршилтын талбайгаа устгалаа  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй