Шууд Chart

Орхон аймгийн 10 байгууллагын төрийн албан хаагч тангараг өргөлөө

2018-05-25 12:18:05

Орхон аймгийн 10 байгууллагын төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өнөөдөр өргөлөө. Энэхүү тангарга өргөх ёслол нь Орхон аймаг шилдэг аймгаар шалгарсан энэ үед тохиож байгаа нь онцлог байлаа.

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн албан хаагчид тангараг өргөж эхэлсэн.

Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг бол Төрийн албан хаагчийн тангарагийг тодорхой хугацаанд, төрийн албаны ажил үүргийг сайн биелүүлэн гүйцэтгэсэн алба хаагчид өргөдөг байна. Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн 10 байгууллагын 20 албан хаагч, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.

Энэ ёслол нь Орхон аймаг 2017 онд хэргэжүүлсэн үйл ажиллагааны үнэлгээгээр улсдаа тэргүүлж шилдгээр шалгарсан энэ баярт үйл явдалтай давхцсан нь онцлог байсан юм.

Тангараг өргөж буй төрийн жинхэнэ албан хаагчийн дунд хэлтэс албын гурван дарга байв. Тодруулбал БОАЖГ-ын дарга Жаргалсайхан, Хотын захирагчийн албаны дарга Түмэнжаргал, ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Баяржаргал нар, мөн бусад залуу төрийн албан хаагч байлаа. Тэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, улс эх орныхоо хөгжил дэвшилд чин сэтгэлээ зориулахаа амлаж, төрийн сүлд далбаандаа хүндэтгэл үзүүллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймгийн 10 байгууллагын төрийн албан хаагч тангараг өргөлөө  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй