Францын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал олон улсын анхаарлын төвд байна. Өчигдөр айлчлалын эхний өдөр байсан бөгөөд ОХУ Франц улстай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих нэг тэрбум еврогийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
ОХУ, Францын төрийн тэргүүний уулзалт Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхэлсэн Санктпетербург хотод болсон. Энэ уулзалтаар Сирийн нөхцөл байдлыг зохицуулах, Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт гэрээг хадгалж үлдэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Украйны зүүн өмнөд нутгийн мөргөлдөөн, кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг хөндсөн байна. Тэдний уулзалт төлөвлөснөөсөө хоёр цагаар илүү буюу дөрвөн цагийн туршид үргэлжилжээ.
Ерөнхийлөгч Путин энэ уулзалтаа ажил хэрэгч, ил тод, нээлттэй уур амьсгалд болсон. Маш их үр дүнтэй байсан хэмээн тодорхойлсон байна. Францын Ерөнхийлөгч ч мөн үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсний дээр шударга ил тод үр ашигтай уулзалт байлаа гэж дүгнэсэн юм. Дээд уулзалт Петербургийн Константиновын ордонд болсон. Өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцоно. Эммануэль Макрон энэ чуулга уулзалтад хүндэт зочноор уригдан оролцож байгаа юм.
| Франц, ОХУ нэг тэрбум еврогийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ | ||
| Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.