Эрчим хүчний зохицуулах хороо, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани хамтран цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хамтран "Шинэ техник технологи ба үр ашиг" сэдэвт уулзалт зөвлөгөөн өнөөдөр Дархан-Уул аймагт эхэлж, маргааш өндөрлөнө.
Тус зөвлөгөөнд тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 гаруй байгууллагын 200-аад төлөөлөгч оролцож, эрчим хүчний салбарт нэвтрүүлж байгаа шинэ техник технологийн талаар харилцан туршлага солилцож, технологийн дэвшлийн чиглэлээр нэвтрүүлсэн сайн туршлагыг хуваалцан, салбарын мэргэжилтнүүдийн илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргалаа.
Зөвлөгөөний үеэр “Цахилгаан түгээх сүлжээний техникийн бодлого, түгээх сүлжээ төлөвлөлт, шинэчлэлийн төсөл хөтөлбөрүүд”, “Ухаалаг тоолуурын систем, түүний ажиллагаа, үр ашиг", “Түгээх сүлжээний реле хамгаалалтанд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам", “Урамшуулалт зохицуулалт, эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн байдал, үр ашгийг дээшлүүлэх тухай" зэрэг 10 гаруй илтгэл тавигдсан юм.
Техник технологи хөгжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах чиглэлээр төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэйг тус зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.
Ялангуяа улс орны дэд бүтцийн чухал салбарын нэг Эрчим хүчний салбарынхан технологийн хөгжлийн хажуугаар мэдээллийн аюулгүй байдлаа хангах энэ чиглэлийн холбоодыг бий болгож интернетийн хурдтай зэрэгцэн хамгаалалтын хурдаа сайжруулах хэрэгтэйг салбарын төлөөллүүд хэлж байна.
Цаашид илтгэлээс гарсан зөвлөмжийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх түгээх сүлжээ компаниуд болон эрчим хүчний салбарын хэмжээнд хэлэлцүүлэн ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа юм.
| Дархан-Уулд "Шинэ техник технологи ба үр ашиг" сэдэвт уулзалт зөвлөгөөн боллоо | ||
| Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.