Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.Тус ойн арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс олон ажил төлөвлөн, зохион байгуулж байгаагийн нэг нь тус үйлдвэрт ажиллаж, залуу насаа зориулсан 1000 ахмадын чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн ахмадын зөвлөл байгуулагдсанаас хойш 2 дахь удаагаа мянган ахмадын уулзалтыг зохион байгуулж, мөн үйлдвэрийн 40 жилийн ойтой давхцаж байгаа нь онцлог юм. 40 жилийн ойн хүрээнд зохион явуулж буй ахмадын чуулганд “Эрдэнэт” үйлдвэрийн 2146 ахмадыг төлөөлөн 1000 ахмад, тэдний дотор үйлдвэрийн анхдагч 442 хүн оролцож байна.Өмнө нь 2015 онд зохион байгуулсан 1000 ахмадын чуулганы шийдвэрээр, Ерөнхий захирлын тушаал гарч Ахмадын нэгдсэн зөвлөл, “Уурхайчин” соёлын ордон, Спортын ордон, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ахмадууддаа үнэ төлбөргүй хамруулж ирсэн бөгөөд ахмадуудын дунд урьдчилсан явуулсан санал асуулгын дүнг энэхүү чуулганаар хэлэлцэх юм. Ахмадуудын тулгамдсан асуудал, тэдний дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжсэн хариултыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хамт олон гаргана гэдэгт ахмадууд итгэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ
Тэгвэл ахмадуудын саналын дагуу Компаниас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад улсаас олгодог тэтгэврээс гадна сар бүр тэтгэврийн нэмэгдэл мөнгө олгодог. Үүнийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол 50 хувиар, түүнээс хойш бол 20 хувиар нэмэгдүүлэх болсноо үйлдвэрийн удирдлага дуулгалаа. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолборт ахмадуудад зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, тусгайлсан ахмадын их эмчийг томилохоор болсон юм.
Сурвалжлагч: А.Саранчимэг
| Эрдэнэт үйлдвэрээс ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв | ||
| Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.