Шууд Chart

Сөүл хотноо дайныг эсэргүүцэгчид жагсаж байна

2018-05-25 15:23:34

АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп  Умард Солонгосын удирдагчтай  хийх уулзалтаа  цуцалсныг   эсэргүүцэж  буйгаа   Өмнөд  Солонгосын иргэд  илэрхийлэн  нийслэл  Сөүл  хотноо   жагсаж  байна.  Дайныг  эсэргүүцэгч  идэвхтнүүд   Сөүл  дэх АНУ  ын элчин  сайдын яамны  байрны  гадна  цуглацгаасан  байна.

Тэд  Ерөнхийлөгч  Трампаас  уулзалтаа  цуцалж  ихэмсэг  зан гаргасныхаа төлөө  уучлал  гуйхыг шаардаж байлаа. Мөн АНУ  БНАСАУ ын яриа хэлэлцээг  нэн даруй  сэргээхийг шаардаж байна. Тэд  ийм уриа  лоозонгууд  барин жагссаны  зэрэгцээ  Трамп  Ерөнхийлөгчийг дүрсэлсэн баг   зүүн  Умардын удирдагч Ким Жон  Ун төдийгүй  Өмнөд Солонгосын  Ерөнхийлөгч  Мун Жэ Ин нараас уучлал гуйж байгааг  дүрслэн харуулцгааж байлаа. энэ хооронд  АНУ, Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах шийдвэрээ ирэх 7 хоногт танилцуулна гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр ирж байна. wall street  journal-ийн  цагаан  ордон дахь  эх сурвалж  энэ тухай мэдэгдсэн байна. түүнчлэн  өчигдөр   АНУ ын  үндэсний аюулгүй  байдлын зөвлөл  Умардын эсрэг   цэргийн ажиллагаа  явуулах,  шинэ  хориг зэрэг цаашид  ямар  арга хэмжээ авахаа хэлэлцсэн   тухай мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сөүл хотноо дайныг эсэргүүцэгчид жагсаж байна   
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй