АНУ-ын төлөөлөгчдийн танхим 2019 оны санхүүгийн жилийн төсвийн төсөл болон батлан хамгаалах яамны бодлог чиглэлүүдийг баталлаа. Ерөнхийлөгч Трампын хүсэлтийн дагуу Пентагоны нийт санхүүжилтийг 716 тэрбум ам.доллар байхаар төсвийн төсөлд тусгасан байгаа юм байна.
Энэ хөрөнгө мөнгөний 99 тэрбумыг нь хилийн чанад дахь ажиллагаануудад зарцуулахаар төсөвлөсөн байна. мөн хуулийн төсөлд цэргийн албан хаагчдын тоог 16 мянгаар нэмэх мөнгөн тэтгэмжийг нь 2,6 хувиар нэмэх санал багтсан байна. Түүнчлэн нисэх хүчний шинэчлэлд 40 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Цөмийн шинэ цэнэгт хошуу бүтээхэд 65 сая ам.долларыг төсөвлөжээ. Ардчилсан намынхан төсвийн төслийг энэ заалтыг дэмжихээс түдгэлзсэн ч Бүгд найрамдахчууд Оросыг тогтоон барихад энэ шинэ цэнэгт хошуу нь шаардлагатай хэмээн баталсан байна.
| АНУ-ын төлөөлөгчдийн танхим 2019 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг баталлаа | ||
| Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.