Шууд Chart

Канадын зоогийн газарт дэлбэрэлт болж 15 хүн гэмтэж бэртжээ

2018-05-25 15:31:14

Канадын  Онтарио мужийн Миссиссога  хотын  Бомэй  Бхэл  зоогийн газарт дэлбэрэлт болсны уршгаар  15  хүн  гэмтэж бэртсэн  мэдээ  ирж байна.  Тэдгээрийн 3  ийнх нь биеийн  байдал онц  хүнд  байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд дамжуулж  байна.  Харин бусад  нь хөнгөн гэмтэл  авсныг  эмч нар мэдээлжээ.  Тус зоогийн газар байдаг байрны шил  цонхнууд бас дэлбэрэлтийн хүчин хагарсан байна. Одоогоор дэлбэрэлт болсон шалтгааныг  тодруулахаар цагдаа нар ажиллаж байна.  олон  таамаг  дэвшүүлж байгаагийн дотор террорист  халдлага байж болзошгүй гэдэг таамгийг ч  шалгаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадын зоогийн газарт дэлбэрэлт болж 15 хүн гэмтэж бэртжээ  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй