Бразилын том тэрэгний жолооч нар дизель түлшний үнийн өсөлтийг эсэргүүцэн ажил хаялт зарлаж хот хоорондын замуудыг автомашинаараа хаан эсэргүүцлээ илэрхийлж эхэлснээс хойш 4 хоногийн хугацаа өнгөрөөд байна. тэдний энэ эсэргүүцлээс болж олон мужид хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт саатаж хомсдол үүсч эхэлсэн байна.
Юуны түрүүнд шатахуун дизелийн түлшний хомсдол үүсч хаа сайгүй шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсч эхэлжээ. Супермаркетуудад бараа бүтээгдэхүүн хомсдож эхэлсэн төдийгүй хэдхэн өдрийн дараа лангуу нь бүрэн хоосорч мэдэхээр байгааг анхааруулж байна. Зарим дэлгүүрүүд 15 хоногийн нөөцтэй л үлдэж байгаагаа мэдээлсэн байна. Мах экспортлогчдын холбооныхон ажил хаялтаас болж үйл ажиллагаагаа зогсооход хүрч байгааг мэдээлж байна. 1200 гаруй чингэлэг үхрийн мах өдөртөө ачиж явуулах ёстой ч ажил хаялтаас болж саатаад байгаа юм байна. Бразил нь үхрийн махны гол экспортлогчийн нэг юм.
| Бразилийн том тэрэгний жолооч нарын эсэргүүцлээс болж ихээхэн хүндрэл үүсч байна | ||
| Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.