Шууд Chart

Европын холбоо, Орос, Хятад, Их британи, Франц болон Иран улс Вена хотноо Ираны цөмийн тохиролцооны хэрэгжилтийг хэлэлцэнэ

2018-05-26 10:55:22

Иран болон олон улсын зуучлагч 5-ын гадаад хэргийн орлогч сайд нар өнөөдөр Австрийн нийслэл Вена хотноо хуран цуглаж, АНУ тохиролцооноос гарсантай холбогдуулан Иран улс тохиролцоогоор өөрт хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн мөрдөж байгааг хэлэлцэнэ. Хамтарсан зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Европын холбооны гадаад бодлогын ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмид даргалах юм байна.

Хамтарсан зөвлөл Ираны тохиролцоо хэрэгжиж эхэлсэн 2016 оны 1-р сараас хойш анх удаа бүрэн бус бүрэлдэхүүнээр хуралдах гэж байна. хуралдаанд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох Хятад, Франц, Их британи, ОХУ, мөн Герман, Ираны төлөөлөгчид оролцоно. АНУ тохиролцооны тал байхаас татгалзаж, уулзалтад оролцохгүй гэсэн тул энэ удаагийн уулзалтад оролцогчид тохиролцоог амжилттай хэрэгжүүлж, биелүүлэхийн тулд хийх цаашдын алхмыг Вашингтонгүйгээр тогтоох зорилт тавьжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-ны өдөр Вашингтон 2015 онд байгуулсан тохиролцооноос гарч байгааг зарласан.

Энэ тохиролцоо Тегеран цөмийн боловсруулалтаа хязгаарласны хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тогтоосон хориг болон АНУ, Европын холбооны зүгээс Ираны эсрэг тогтоосон хоригийг цуцлах ийм тохиролцоо байлаа. Трамп Ираны улсын эсрэг өмнө байсан хоригийг сэргээгээд зогсохгүй нэмж шинээр хориг тавина гэдгийг амласан. Их британи, Герман, Франц улс тохиролцоонд оролцогчдыг цаашид ч тохиролцоог сахихыг уриалсан. Мөн Иран улс ч гэсэн тохиролцооны дагуу өөрт хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлнэ гэдгийг амласан. Хэдийгээр олон улсын цөсийн эрчим хүчний агентдаг-МАГАТЭ энэ сарын 9-ний өдөр Иран улс тохиролцооны хүрээнд өөрт хүлээсэн үүргээ биелүүлж байгааг нотолсон ч гэлээ Вашингтон тохиролцооноос гарсан.

МАГАТЭ-ийн ерөнхий захирал Юкиа Аманогийн хэлснээр, тус агентлаг цөсийн тохиролцооны эргэн тойрны байдлыг сайтар ажиглаж, Иран улс өөрт хүлээсэн үүргээ биелүүлж байгааг хянаж байгаа юм байна. “Иран улс өөрт хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж байгаа гэдгийг МАГАТЭ нотолж чадна гэж ноён Амано мэдэгдсэн.     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо, Орос, Хятад, Их британи, Франц болон Иран улс Вена хотноо Ираны цөмийн тохиролцооны хэрэгжилтийг хэлэлцэнэ  
Үзсэн: 1661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй