Шууд Chart

Зөвшөөрөлгүй оруулж ирсэн эм, бэлдмэлээс хорджээ

2018-05-26 15:55:18

Хил гаалиар зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон төрлийн баталгаагүй бэлдмэлүүд орж ирж борлуулагдаж байгаатай холбогдуулан иргэд эрүүл мэнд, бие мах бодиороо хохирохгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт Виагра хэрэглэн хордсон тохиолдол гарчээ. Тиймээс Орхон аймгийн цагдаагийн газраас иргэдийг интернетээр зарж борлуулагддаг тураах эм бэлдмэл авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт зөвшөөрөлгүй монгол улсад оруулж ирсэн эм, хэтрүүлэн хэрэглэж тохиолдол гарсан байна. Аймгийн цагдаагийн гараас хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулахад шалгалтын явцад тухайн хордсон иргэн интернетээс худалдаж авсан нь тогтоогдсон байна. Яг одоогийн байдлаар зарж борлуулсан иргэнийг саатуулан шалгаж, гаалиар зөвшөөрөлгүй оруулж орж ирсэн эм бэлдмэлүүдийг хурааж,  шалгаж байгаа юм. Эхний ээлжид эдгээр эм, бэлдмэлийг Хятад улсаас оруулж ирсэн нь тогтоогджээ. 

Цахим орчин хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед гэртээ хүргэлттэй үйлчилгээгээр бараа бүтээгдэхүүн, худалдан авах боломж бүрдэж иргэдийн цаг хугацааг хэмнэж байгаа нь сайшаалтай ч хууль хяналтын байгууллагаас хол, хараа хяналтгүйгээр чанаргүй бараа бүтээгдэхүүн эм бэлдмэл худалдан бордуулах эрсдэлийг давхар дагуулж байна. Тодруулбал, цахим орчинд зарагдаж байгаа  бараа бүтээгдэхүүн чанартай эсэх баталгаа байхгүй,  МХГ-аас шалгагдсан зөвшөөрөлтэй эсэх гь тодорхойгүй, хүний биед сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд эргээд тооцох боломжгүй байдаг. Тиймээс цагдаагийн газраас ямар нэгэн баталгаагүй тураах цай, эм бэлдмэл хувь хүнээс худалдан авахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг санууллаа.

Сурвалжилсан: АСаранчимэг

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөвшөөрөлгүй оруулж ирсэн эм, бэлдмэлээс хорджээ  
Үзсэн: 1386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй