АНУ-ын Үндэсний Агаар Сансрын захиргаа буюу НАСА агентлаг "Ангараг 2020" төслийн хүрээнд маш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Эдгээрээс улаан гараг дээр судалгааны нисдэг бяцхан төхөөрөмж зохион бүтээн илгээх тухай хөтөлбөр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голлох мэдээлэлдээ онцолж байна. Ингэснээр Ангараг гарагийн гадаргууд хурдан шуурхай хугацаанд бяцхан нисдэг тэргээр харж, хянан, судлах боломжтой болно гэж үзэж байгаа юм.
Ангараг гарагийн гадаргуу дээр өөрөө явагч судалгааны төхөөрөмж газрын гадаргууг туулах зарчмаар судалгаагаа хийдэг. Энэ нь бага зэрэг дутагдалтай. Харин энэ өөрөө явагч төхөөрөмж өөрөөсөө нисдэг бяцхан тэрэг хөөргөн алс хол орших бүсүүдэд аваачин хэрэгцээтэй зураг бүхий мэдээллээ олж авна. Энэ нь НАСА-гийн инженерүүдийн хийхийг зорьж байгаа сонирхолтой нэгэн бүтээл болж байна. Гэхдээ манай гараг дээр агаарт хөөрдөг нисдэг төхөөрөмжтэй ижил төстэй зүйлийг бүтээнэ гэж ойлгож хараахан болохгүй. Улаан гараг болон манай гарагийн агаарын даралт харилцан адилгүй тул шинэ үйлдэлт нисдэг төхөөрөмжийг бүтээнэ.
Нэг ёсондоо олон ширхэг сэнс, сүүл хэсэг шаардлагагүй гэсэн үг. Манай гарагийн агаарын даралт Ангарагаас нэг хувь доогуур, газрын таталцах хүч 38 хувиар бага. Тийм учраас Улаан гарагийн нисдэг төхөөрөмжийн сэнсний эргэлт, хөдөлгүүрийн хүч арай зөөлөн байх шаардлагатай юм байна. НАСА-гийн инженерүүдийн үзэж байгаагаар энэ төхөөрөмж улаан гарагийн агаарт өдөрт 2-3 минут гаран л нислэг үйлдэх боломжтой гэжээ. Үлдсэн бүх цагийг нарны эрчим хүч хуримтлуулахдаа зарцуулна. Бүрэн цэнэгээ авахын тулд бүтэн өдөр шаардлагатай аж. Сэнсний диаметрийн хэмжээ нь 14 см, жин нь 1 кг. Одоогоор лабораторын орчинд туршилтын загвараа туршиж байгаа юм байна. Эхний удаагийн судалгаа туршилт амжилттай болбол улам сайжруулан хөгжүүлнэ хэмээн онцолж байна.
| Ангараг руу нисдэг бяцхан төхөөрөмж илгээнэ | ||
| Үзсэн: 1543 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.