Шууд Chart

Хоёр Солонгосын удирдагчид дээд уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна

2018-05-27 15:44:26

Өчигдөр Өмнөд  Солонгосын удирдагч  Мун Жэ Ин, Умард  Солонгосын удирдагч  Ким Жон Ун нарын  2 дахь  дээд уулзалт  хоёр Солонгосын цэрэггүй  бүс  дэх  Панмунжом суурин дахь Энхтайвны  өргөөнд  болсон. 

Тус уулзалт нээлттэй  болсон тухай  Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгч  Мун Жэ Ин өнөө өглөө хийлгэсэн хэвлэлийн бага  хурал дээр  мэдэгдлээ.  Мөн тэрээр  Умард Солонгосын удирдагчтай хийсэн уулзалтынхаа үеэр АНУ, БНАСАУ-ын дээд уулзалт болно гэдэгт  найдаж  байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр, "АНУ, Умард Солонгосын дээд уулзалт өндөр хүлээлттэй  байна.  Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай хийсэн  уулзалт  онцгой  ач холбогдолтой байлаа.  Бид   чухал дээд  уулзалтын  төлөө хамтран  ажиллаж  байна" хэмээн  тэрээр хэвлэлийн бага хурал дээрээ  онцолсон байна.   Үүний зэрэгцээ  АНУ,  Умард  Солонгосын  хооронд  шууд  холбоо  тогтоох  шугамтай  болох шаардлагатай  гэж үзэж  байгаагаа  илэрхийллээ.  Холбоо тогтоох шууд шугам нь  2 улсын удирдагчид  цаг алдалгүй  аливаа  асуудлаа  зөвлөлдөх боломж олгоно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Мөн АНУ болон хоёр Солонгосын хооронд холбоо тогтоох шугамтай болохыг ч үгүйсгэсэнгүй. Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгч мөн Умард  Солонгосын эрх баригчид  цөмийн зэвсгээсээ  бүрэн ангижирсан  тохиолдолд  АНУ-ын  зүгээс Пхеньянд  аюулгүй байдлын баталгаа гаргаж  өгнө  гэдэгт  бүрэн  итгэлтэй байгаагаа  илэрхийлснийг мэдээлсэн юм.

Хоёр Солонгосын 2 дахьудаагийн  дээд  уулзалт  өчигдөр орон нутгийн цагаар  15  цагт эхэлсэн бөгөөд  2 цаг үргэлжилсэн  байна.  Энэ  хооронд   АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп Умард  Солонгосын удирдагч Ким Жон Унтай ирэх  сарын 12-нд  Сингапур  хотноо  уулзана гэдэгт  найдаж  байгаагаа илэрхийлсэн  байна.  Олон  хүн   энэ  арга хэмжээг зохион байгуулахаар  бэлтгэл ажлыг нь хангаж  байгаа төдийгүй ажил урагштай  байгааг  тэрээр   мөн мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын удирдагчид дээд уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна  
Үзсэн: 1744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй