Ирландын бүх нийтийн санал хураалтад оролцогчдын 66 хувь нь үр хөндөлтийг хориглосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 1983 онд батлагдсан Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалтад сонгогчдын 64 хувь нь оролцсон байна.
Дублиний цайзын төв талбайд олон зуун хүн цуглаж бүх нийтийн санал хураалтын дүнг зарлахыг хүлээж байсан юм. Тэд үр хөндөлт хийлгэхийг хориглосон хуулийн заалт хүчингүй болгохыг дэмжигчид олонх болсныг дуулаад баярлан хөөрцгөөж байлаа. Ирландын ерөнхий сайд Лео Вардакар бүх нийтийн энэ санал хураалтын үр дүнг чимээгүй хувьсгал хэмээн нэрлэсэн байна.
Иргэд, олон нийтээс эмэгтэйчүүдэд итгэл хүлээлгэдэг гэдгээ, тэдний сонголтыг хүндэтгэдэг гэдгээ илэрхийллээ хэмээн тэрээр онцлон мэдэгдсэн байна. Гэхдээ бүх нийтийн санал хураалтын дүн ийнхүү гарснаар эмэгтэйчүүд шууд үр хөндөлт хийлгэх эрхтэй болчихгүй юм байна. Хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгохоос гадна тусгай хууль батлуулах шаардлагатай аж.
| Үр хөндөлтийг хориглосон нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгохыг дэмжижээ | ||
| Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.