Шууд Chart

Өнгөрсөн сард 6 мянган албан тушаалтанд хариуцлага тооцжээ

2018-05-28 09:00:00

Энэ оны 4 дүгээр сард  БНХАУ-ын нийт 6  мянган  албан тушаалтанд  төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, үрэн  таран хийсэн хэргээр   буруутгаж, захиргааны  хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ  тухай Хятадын Коммунист намын  сахилгын  төв  хорооны  мэдэгдэлд  тэмдэглэжээ.

2012 оны 12 дугаар сарын эхээр Хятадын эрх баригчид  албан тушаалтнуудын хүнд  суртал, үрэлгэн зан,  ёс зүйгүй авирын  эсрэг  тэмцэх зорилготой  8 дүрмийг  баталсан  юм.  Коммунист  намын сахилгын төв  хороо энэ  дүрмийг сахиулах  зорилгоор   өнгөрсөн  4 дүгээр  сард  нийт  5759  албан  тушаалтантай  холбоотой 3922 хэргийг  мөрдөн шалгаж,  сахилга  зөрчсөн албан  тушаалтнуудад  хариуцлага тооцох шийдвэр  гаргасан  байна.

Зөрчлийн ихэнхийг хууль бусаар  тэтгэмж,  бэлэг, мөнгөн урамшуулал  авсан,  албаны автомашиныг зориулалтын бусаар ашигласан,  төсвийн хөрөнгийг  зориулалтын бусаар  зарцуулсан зэрэг  хэрэг эзэлж  байгаа аж.  2018  оны  эхний 4 сард  албан  тушаалтнуудтай холбоотой  нийт  14 мянган  хэргийг шалгаж 19900  албан  тушаалтанд  хариуцлага  тооцсон  байна. Хятадын удирдагчаар Си Жиньпин сонгогдсоноос хойш тус улс авилгын эсрэг идэвхтэй тэмцэл  өрнүүлж  эхэлсэн  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнгөрсөн сард 6 мянган албан тушаалтанд хариуцлага тооцжээ  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй