Шууд Chart

Гадаад валютын хадгаламж дахь мөнгөө үндэсний мөнгөн тэмдэгтээр солиулахыг уриалав

2018-05-28 10:09:15

Туркийн Ерөнхийлөгч  Режеп  Таийп  Эрдоган иргэддээ хандаж гадаад валютын хадгаламж дахь мөнгөө үндэсний мөнгөн тэмдэгт лирээр солиулахыг уриалсан байна. Тэрбээр Эрзуруме хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ ийнхүү уриалсан байна.

Үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханшийг бэхжүүлэхэд ийм алхам тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ он гарснаас хойш   Туркийн үндэсний мөнгөн тэмдэгтийн Америк доллартай харьцах ханш 20 хувиар уначихаад байгаа юм байна. 

Лирийн ханшны уналтаас болж Туркийн төв банк өнгөрсөн лхагва гарагт бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэснээр хөрөнгийн  урсгалыг зогсоож, инфляцийн түвшинг хянах боломж бүрдэнэ гэж тооцоолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадаад валютын хадгаламж дахь мөнгөө үндэсний мөнгөн тэмдэгтээр солиулахыг уриалав   
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй