Шууд Chart

Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо

2018-05-28 10:39:55

Францын томоохон хотуудад Ерөнхийлөгч Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал дахин боллоо. Жагсаал цуглааныг сөрөг зүүний хүчнийхэн, үйлдвэрчний эвлэл, улс  төрийн намууд зохион байгуулсан байна.

Зөвхөн Парис хотод болсон эсэргүүцлийн жагсаалд л гэхэд нийт 30 гаруй мянган хүн оролцжээ. Нийслэл хотод болсон энэ жагсаал тайван болж байсан ч удалгүй хар хувцас, хар багаар ижилссэн зүүний хэт үзэлт бүлэг  залуус жагсагчидтай нэгдсэнийхээ дараа дэлгүүрийн лангууны шилийг хагалж, байшин барилгуудын хана руу улаан будаг цацаж, цагдаагийнхан руу шил, чулуу шидэлж  эхэлсэн  байна. 

Хууль сахиулагчид тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос хэд хэдэн хүнийг саатуулан хорьсон байна.

Түүнчлэн Лион болон бусад хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалд фашистуудыг эсэргүүцэгчид нэгдэцгээсэн байна. Антифа байгууллагын олон арван гишүүн гартаа дэнлүү барин жагсацгаасан байна. Гэхдээ тэдний оролцсон жагсаал цуглаанууд тайван болж өнгөрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо   
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.184.xxx] 2018-05-29 03:16
MUNHNARAN EEJEE
Зочин [66.181.184.xxx] 2018-05-29 03:16
MUNHNARAN EEJEE

Бидэнтэй нэгдээрэй