Аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан аюулт үзэгдлээс иргэдийг урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас анхааруулж байна.
Говь-Алтай аймгийн онцгой байдлын газраас ойрын үед Алтай хотноо усархаг бороо орж байгаатай холбогдуулан иргэдийг үер усны аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ. Аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6-р сарын 21-ний байдлаар нийт нутгийн 17,1 хувьд буюу Халиун, Төгрөг, Шарга сумуудын нутгаар хэвийн Есөн булаг, Алтай,Бугат, Тонхил, баян тоорой тосгон, Баян-Уул, Жаргалан, Цогт сумуудад 40,8 хувьтай буюу дунд зэрэг байжээ.
Харин Хөхморьт, Бигэр, Гуулин тосгон, Дэлгэр, Дарив, Тайшир, Чандмань, Цээл, Эрдэнэ сумуудад муу үнэлгээтэй гарсан байна. Иймээс энэхүү байдлаас үүдэн түр зуурын усархаг бороо, мөндөр орох, аянга буух, голын усны түвшин огцом нэмэгдэх, хүчтэй салхи, шуурга дэгдэх зэрэг цаг агаарын аюулт гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэдийг хол зам зорчихдоо аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байна.
Мөн энэ сард цаг агаарын мэдээгээр олон жилийн дунджаас 0,5-1,5 градусаар дулаан, үе үе усархаг, дуу цахилгаантай бороо орохоор байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Иймээс холбогдох албан байгууллагуудаас аливаа гамшигт аюулт ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ. Энэ сарын 1-ээс 8-р сарын 1 ны хооронд аймгийн бүх сумуудад үер усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөө гарчээ.
Мөн Алтай хотод үерийн зам дагуу буусан айл өрхүүдэд анхааруулж, яаралтай нүүлгэн шилжүүлэх мэдэгдэх хуудсыг хүргэж ажиллаж байгаа юм байна.
| Аюулт үзэгдлээс иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна | ||
| Үзсэн: 1568 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.