Шууд Chart

Умард Солонгос баллистик пуужин үйлдвэрлэлийн цогцолбороо өргөтгөж байна

2018-07-03 12:13:46

Умард Солонгосын эрх баригчид АНУ-ын  эх  газарт хүрэх  боломжтой  хатуу түлшний  баллистик  пуужин үйлдвэрлэлийн цогцолбороо өргөтгөх ажлаа  дуусгаж  байна.  Монтерее  дахь  олон улсын  судалгааны  Миддлберийн  хүрээлэнгийн мэргэжилтнүүд  хиймэл  дагуулын  зургуудад  дүн  шинжилгээ хийсний  эцэст  ийм дүгнэлтэд хүрсэн тухай The Wall Street Journal  мэдээлсэн юм.

Тус сонинд  тэмдэглэснээр мэргэжилтнүүдийн дүн  шинжилгээ  хийсэн зургууд нь     Планет  Лабс  компанийн   хиймэл дагуулуудын  Умард  Солонгосын  Хамхын  хотын  ойролцоох  байгууламжуудынх    юм  байна.  Мөн   эндхийн  үйлдвэрт  Ази  дахь  Америкийн  цэргийн  байгууламжуудад  цохилт  өгөх боломжтой  гэж үздэг  баллистик пуужингуудаа үйлдвэрлэдэг тухай  бичсэн  байна. өргөтгөлийн  энэ  ажил   нь  Умард  Солонгосын  удирдагч  Ким Жон цөмийн  хөтөлбөрөөсөө  татгалзах  төлөвлөгөөгүй  байгааг нь гэрчилж  байна хэмээн Калифорнийн судалгааны  хүрээлэнгийн   мэргэжилтэн   Дэвид  Шмерлер   мэдэгдсэнийг  The Wall Street Journal иш  татан  нийтэлсэн  байна. Хиймэл  дагуулын  зургууд Сингапурт  АНУ,  БНАСАУ-ын  уулзалт хэлэлцээ болж  байх тэр үед Умардын   баллистик  пуужингийн  үйлдвэрийн гадна  хэсэгт  ажил  гүйцэтгэж  байсныг  нь  баталж  байгаа юм байна. The Wall Street Journal–д  мөн  тэмдэглэснээр  мэргэжилтнүүд  Умард  Солонгосын Хамхыны үйлдвэрээс гадна пуужин  үйлдвэрлэдэг  өөр  2 байгууламж   ойролцоо нь  байгаа  гэж  таамаглаж  байгаа юм байна.

Өнгөрсөн 7  хоногт Америкийн  Жон  Хопкинсийн  нэрэмжит  их сургуулийн  дэргэдэх  АНУ,  Умард  Солонгосын  хүрээлэнгийнхний арилжааны  хиймэл дагуулаас авсан  зургуудыг  Солонгосын хойгийн мэдээллээр дагнадаг  North 38  нийтэлсэн  байна.  Хиймэл дагуулын энэ зургуудад  дүн шинжилгээ  хийсэн  мэргэжилтнүүд  мөн л  Умард  Солонгосыг  Ионбен дахь реактораа  хөргөх зориулалтаар шинэ шахуургат  төхөөрөмж   барьж  байгаа  бололтой  гэж   дүгнэж  байгаагаа  мэдэгдсэн.  

Мөн  Ионбен дахь аж  үйлдвэрийн зориулалттай  бусад  хэсэг дэх туслах  байгууламжуудад  ч  барилгын  ажил  хийгдэж  байгааг  харж болохоор байгааг мэдээлж байсан.   Түүнчлэн хиймэл дагуулын  зургуудаас  энэ лабораторитой холбоотой  дулааны цахилгаан  станц  ажиллаж байгааг нь харж  болохоор   байгааг  тэмдэглэж байсан.

Үүнтэй  холбоотойгоор  Америкийн хэвлэлүүд  Умард  Солонгосыг дээд уулзалтын үр дүнд хүрсэн тохиролцоогоо  зөрчлөө. Цөмийн  төвдөө шинэчлэлийн  ажил хийж байна хэмээн   тодорхойлж  байсан  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос баллистик пуужин үйлдвэрлэлийн цогцолбороо өргөтгөж байна  
Үзсэн: 2588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.194.xxx] 2018-07-04 05:05
Энэ чинь харин ким тэй дил галзуу солиотой нор уу дээ?
Зочин [202.21.106.xxx] 2018-07-03 19:00
Америкийг газрын хөрснөөс тун удахгүй арчих юм бна. Тэр сайхан мэдээг хоног тоолон хүлээж сууя.

Бидэнтэй нэгдээрэй