Их Британийн Солсбери хотод дахин химийн хорт бодист хүмүүс хордсон байж болзошгүй гэж хууль сахиулагчид сэжиглэж байсан ч энэ сэжиг таамаг батлагдаагүй байна. Тодруулбал дөнгөж түрүүхэн ирсэн мэдээллээр ИХ Британийн цагдаагийнхан Солсберигийн зоогийн газарт бие нь муудсан хүмүүс сэтгэцэд хүчтэйгээр нөлөөлдөг хоронд хордоогүй болохыг баталсан байна. өчигдөр орой 2 хүний биеийн байдал гэнэт муудсантай холбоотойгоор цагдаагийнхан тэдний байсан зоогийн газрыг бүслэн хаагаад байсан юм.
Солсбери хотын төвд орших Итали хоолны сүлжээ зоогийн газар болох Преззогийн 2 үйлчлүүлэгчийн бие муудаж эмч дуудсан байна. Орон нутгийн цагаар тухайн үед 18,45 минут болж байсан байна. Хууль сахиулагчид урьдчилан сэргийлэх үүднээс тус зоогийн газрыг бүслэн хаасан байна. Цагдаагийн байгууллагынхан болсон хэрэг явдлыг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Скай Ньюс телесувгийн мэдээлснээр хэргийн газарт түргэн тусламжийн 4 машин ирсэн байна. Түргэний эмч нараас гадна аюултай бодистой ажилладаг тусгай бүлгийнхэн ирээд байгааг мэдээлж байсан юм. өмнө нь буюу өнгөрсөн 3-р сарын эхээр мөн л Солсбери хотын төвд орших Итали хоолны Зиззи нэртэй зоогийн газарт орсныхоо дараа Оросын тагнуулч асан Сергей Скрипаль түүний охин Юлия Скрипаль нарын бие гэнэт муудаж улмаар ухаан алдсан байсан юм. Сүүлд нь тэднийг сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг бодисонд хордсон болохыг нь тогтоосон юм. Лондон энэ хэрэгт Москва холбоотой гэж баталсаар ирсэн. Харин Оросын тал үүнийг эрс няцаасаар ирсэн.
ОХУ ын гадаад хэргийн яам Их Британийн талд хандаж тагнуулч асан Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хамтрах хүсэлт гаргасан ч Лондон хүлээн аваагүй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явц, хордсон гэх хүмүүсийн тухай мэдээллийг хуваалцах хүсэлт удаа дараа гаргасан ч хүлээж аваагүй юм.
Харин энэ сарын 5 ны өдөр Их Британийн мөрдөгчид Скрипалийнхнийг Оросын тагнуулын төв газрын ажилтан болох Александр Петров Руслан Боширов нар хордуулсан хэмээн мэдэгдсэн. Харин өчигдөр Британийн Дэйли Мэйл сониныхон цагдаагийнхан, засгийн газрын эх сурвалжуудаас авсан мэдээлэлдээ үндэслэн Скрипалийнхнийг хордуулсан хэргээр өөр 2 хүнийг сэжиглэж байгаа тухай нийтэлсэн байлаа.
Тодруулбал Петров Боширов нарыг Оросын тусгай албадын талд ажилладаг эмч нартай уулзсан гэж бичсэн байсныг олон улсын хэвлэлүүд онцлон дамжуулж байна. Одоогоор энэ мэдээллийг Британийн эрх баригчид баталж эсвэл няцаагаагүй байна.
| Цагдаа нар Солсбери хотын зоогийн газрыг бүслэн хаагаад байна | ||
| Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.