Шууд Chart

Нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч байна

2019-03-25 15:27:17

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн нярай судлалын тасаг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тусдаа тасаг болон зохион байгуулагдсанаасаа хойш нийт 413 амьд төрсөн нярайд үйлчлээд байна. Өнөөдрийн байдлаар нярайн тасагт төрсний дараахь хүнд эрчимт эмчилгээнд -8 дутуу нярай, эмгэг нярайн өрөөнд нийт 4 үүнээс 2 нь дутуу нярай эмчлэгдэж байна. Улаанбаатар хот руу зургаан ярай илгээсэн байна.

Эхний гурван сарын байдлаар нярайн тасагт нийт 413 амьд төрөлтөөс эндэгдэл 3, нийт 7 нярайд сурфактант, эмчилгээ хийснээс 6 нь амжилттай болсон, нийт 413 нярайгаас 358 хүнд нярай эмчлэгдсэн ба үүнээс өдөрт дунджаар 5 нярай биеийн ерөнхий байдал нь маш хүнд , хүнд , хүндэвтэр үнэлгээтэй эмчлэгдсэн байгаа гэх мэт эдгээр үзүүлэлтүүдээс дүгнэхэд нярай судлалын тасаг байгуулагдан, 24 цагаар нярайн нарийн мэргэжлийн эмч байнга тусламж үйлчилгээ үзүүлдэг болсноор 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч байгаа нь харагдаж байна.

Өнөөдөр тус тасагт 10 дутуу нярай эмчлэгдэж байгаа нь ч мөн нэг талаас тусламжийн чанар сайжирч байгааг харуулж байна. Чанарын алба болон бусад тасгууд яаралтай хэрэгтэй бүхнээр туслаж дэмжиж байгаад талархаж байна. 2018 оны эцсийн байдлаар БОЭТ-д дутуу төрөлт 7.8 хувьтай байгаа нь цаашид "Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд" гэдэгт онцгой анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Тусламжийн чанарыг сайжруулахад дэмжиж ажилласан ЭМЯ, БОЭТ- ийн удирдлагууддаа төрөх, хүүхдийн тасгийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна.

Ийнхүү нярайн тасаг байгуулагдан ажилласан гурван сар орчмын хугацааг дүгнэн үзэхэд нэг талаас 0-28 хоногтой нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч, нярайн эндэгдлийг бууруулж байгаа амжилт, үр дүн гарч байна. БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох гуравдугаар сарын 24-ний өдөр нярайн тасгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцан, Бельгийн төслөөр нийлүүлэгдсэн амьсгалын аппарат яаралтайгаар угсарч суурилуулан нэг нярайг аппаратад авлаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирч байна  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй